“Монголын “тамирчдын өдөр”-ийг тэмдэглэнэ

Монголын “Тамирчдын өдөр”-ийг, “Олон улсын олимпийн өдөр”, “Токио олимп сан”-гийн нээлттэй хамтатган энэ сарын 22-нд 10:30-15:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Өдөрлөгийн үйл ажиллагаа үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт  Монголын “Тамирчдын өдөр”, “Олон улсын олимпийн өдөр”-т зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, “Токио олимп сан”-гийн нээлт болно.  Дараагийн хэсэг спорт, урлагийн тоглолтоос гадна Нийслэл, дүүргүүдийн биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, спорт клубууд үйл ажиллагаагаа сурталчилж, үзүүлэх тоглолтуудыг хийнэ. Мөн спортын чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллага, спортын брэндүүд асар ажиллуулж, олон нийтэд сурталчилгаа хийнэ.

Түүнчлэн энэ өдөр Монголын үндэсний олимпийн хорооны музей, дүүргүүдийн биеийн тамир, спортын хорооны спортын заал, талбай иргэдэд тодорхой хугацаанд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.

Ц.Золцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)