Тэжээсэн хэрээ нь 4 жилийн турш элдэв зүйлс “бэлэглэжээ”
АНУ-ын Сийтл хотын оршин суугч бяцхан охины тэжээсэн хэрээ нь түүнд өдөр бүр элдэв зүйлс зууж ирэн бэлэглэдэг зуршилтай гэнэ. Энэ жил 8 настай Габи Мэнн 4 жилийн өмнө байшингийнхаа арын цэцэрлэгээс далавч нь гэмтсэн хэрээ олж шархыг нь эмчлэн тэжээж эхэлжээ.
Бяцхан охин хэрээгээ жижиг хайрцагт хийн асардаг байжээ. Далавч нь эдгэрч, нисдэг болсон хэрээ нь өнөөх хайрцагтаа хүүхдийн эвлүүлдэг тоглоом LEGO –ны ширхэгээс эхлээд цаасны хавчаар, товч, төмөр, шатсан чийдэн гэхчилэн жижиг сажиг зүйлс зууж ирэх болсон гэнэ.
Бусад хүмүүст хог мэт харагдах эдгээр зүйлс Габи Мэннийн хувьд хэрээнийх нь зүгээс ирж буй талархлын бэлэг болж баярлуулдаг аж. “Эдгээр зүйлс тэр надад хэр их хайртайг илтгэдэг” гэж бяцхан охин тайлбарлажээ. Габигийн ээж Лизад хэрээний авчирсан бэлэгнүүд мөн таалагддаг гэнэ. “Заримдаа тэр этгээд, сонин зүйлс авчирдаг л даа, гэхдээ ихэвчлэн гялалзаж гялтганасан жижиг зүйлс байдаг. Авчирсан бэлэгнүүдээс нь хамгийн их таалагдсан зүйл нь зургийн аппаратны дурангийн таг. Ойд зураг авч явахдаа аппаратныхаа дурангийн тагийг гээсэн байсныг минь зуугаад ирсэн байхад нь их баярласан” гэж Лиза ярьжээ.
Zichin 2019/06/22
Huurhun setgeltei heree ve
0 0 Хариу бичихYun hoorhon yum be 2019/06/21
Amitan hvrtel iim bna daa
0 0 Хариу бичихNarangunj 2019/06/20
So cute
2 0 Хариу бичихИргэн 2019/06/19
Яасан хөөрхөн юм бэ? Хэрээ талархсанаа илэрхийлж байна шүү дээ
15 0 Хариу бичих