Зэрлэг тахийн 4 гүүг Ховд аймагт авчирлаа

Бүгд Найрамдах Чех улсаас Пржевальскийн адуу буюу тахийн дөрвөн гүүг тээвэрлэн авчирсан цэргийн нисэх онгоц Ховд аймгийн Булган суманд  газардлаа. Эх орондоо устсан байсан зэрлэг тахийн сүргийг гадаадаас авчирч нутагшуулж буй 9 дэх удаагийн энэ тээвэр Ховд аймгийн Булган суманд газардах юм. Чех-Монголын экспертүүдийн хамтын ажиллагааны ачаар жил бүр Говийн Б бүс дэх дархан цаазат газар дахь тахийн тоо өсч байна. Европын амьтны хүрээлэнгүүдээс Монгол Улсад сэргээн нутагшуулахаар тээвэрлэн ирсэн тахийн тоо энэ удаагийнхтай нийлэн 35 болж буй аж.

Прагын амьтны хүрээлэнгийн зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний үеэр Говийн Их Дархан цаазат газрын Б хэсэг дэх байгаль хамгаалагчдад шинэ бартаат замын тээврийн хэрэгсэл болон мотоцикл хүлээлгэн өгөх ажиллагаа болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Сэтгүүлч ээ, ...газардлаа гэх дараа нь ...газардах юм гэж бичжээ. Өнгөрсөн үйл үү, эсхүл болох үйлийг хэлээд байна уу? Нэг л ойлгомжгүй байх. Уншигчид, тэнэг хүмүүс гэж бодоод байна уу?

    1 0 Хариу бичих
    • өршөө, дахиад л бичихээс арга үгүй байна даа. ...шинэ бартаат зам гэжээ. Бартаа туулах чадвартай шинэ техник хэрэгсэл юм уу? хэн мэдлээ. Та арай л дэндүү бичих юм даа.

      0 0