Пентагоны тэргүүн солигдоно

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шэнахэныг солихоор болжээ. Тэрээр энэ тухайгаа өчигдөр твиттер хуудсандаа бичжээ. Д.Трампын бичсэнээр, одоогийн сайд уг албандаа жинхлэхийн  тулд хийх ёстой зүйлээ хийхгүй байхаар шийдсэн тул ийнхүү солих болсон гэнэ. Патрик Шэнахэн гэр бүлдээ илүү их цаг гаргахыг хүссэн учраас цаашид илүү тогтвортой, жинхэлж ажиллах шаардлагатай том ажил эхлүүлэх болоход “барьж авахаас” татгалзжээ. Ингээд оронд нь Марк Эслерийг томилохоор болжээ. “Тэр сайн ажиллаж чадна гэдэгт би итгэж байна” хэмээн Д.Трамп бичжээ. Марк Эслер мөн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоно.   

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)