Родри Эрнандес дэлхийн хамгийн өндөр үнэтэй хамгаалагч боллоо

Английн хөлбөмбөгийн “Манчестер сити“ баг Испанийн “Атлетико” Мадрид багаас хамгаалагч Родри Эрнандесыг авахаар болжээ. Наймааны үнийн дүнгийн талаар баттай мэдээлэл үгүй ч 70 сая евро гэсэн сураг сонсогдож буй. Хэрвээ энэ үнэн бол тэрээр хамгаалагчийн байрлалд тоглодог тоглогчдоос дэлхийн хамгийн өндөр үнэ хүрсэн нь болох юм.

Пеп Гвардиола түүнийг агийнхаа гол тоглогч, шинэ Бускетс болно гэж харж байгаа ажээ. Харин “Атлетико”-гийн дасгалжуулагч Диего Симеоне Родригийн оронд “Реал”-аас 40 сая еврогоор Маркос Лорьентег авахаар төлөвлөжээ.

Родриг авахаар “Бавари”, “Барселона”, ПСЖ зэрэг томчууд өрсөлдсөн ч өөрөө Манчестерт очихыг хүссэн аж.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. yamar ch ih aldaatai bichdeg yumb dee

    0 0 Хариу бичих