“Улаанбаатар төмөр зам”-ын өрийг хүчингүй болгох асуудал яригдаж байна

Монгол Улс, ОХУ-ын холбогдох албаныхан  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Монголын Засгийн газарт төлөх ёстой өрийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж байна. “Коммерсантъ” сонин баттай эх сурвалжаас авсан мэдээллийн дагуу энэ талаар мэдээлжээ.

Тус сонинд гарсан мэдээлэлд дурдсанаар бол “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Монголын Засгийн газарт төлөх ёстой өр 37.6 сая ам,долларт хүрээд байгаа аж. Өрийг шийдэх нь зөв гэдэгт хоёр тал санал нэгдсэн ч хараахан тохиролцоонд хүрч чадаагүй байна. Эхэндээ Монголын тал өрөндөө УБТЗ-аас тодорхой хөрөнгийг гаргуулж авах санал тавьсан ч ОХУ зөвшөөрөлгүй, тодорхой хэсгийг нь тэглэх санал гаргасан юм байна. Эцэст нь энэ хувилбарыг хоёр тал хүлээн зөвшөөрч, одоо хувь хэмжээн дээрээ ярилцаж байгаа аж.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. gehdee orosod ymar hamaatain?

    0 0 Хариу бичих
    • Малаа хувь нийлүүлсэн нийгэмлэг гэдгийг ойлгохгүй бол гарч үнээгээ далдагануул

      0 0