Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд тус газраас МУИС, МУБИС, АШУҮИС-д хийсэн авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй, үүсгэж болзошгүй эрсдэл, хүчин зүйлийг тодорхойлох үнэлгээний тайланг танилцуулна.

- “Корпорэйт” зочид буудалд  “Иод дутлын эмгэгээс сэргийлье” олон улсын хурал болно.

-Сүхбаатарын талбайд Онцгой байдлын албаны 15 жилийн ойн хүндэтгэлийн ёслол болно.

-Монголын уран зургийн галерейд “Соёлын өв-Архитектурын дурсгалыг гамшиг, эрсдэлээс хамгаалах нь” зөвлөгөөн болно.

-АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэгт Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын эрдэм шинжилгээний II их хурал болно.

09.30 цагт “White rock center"-т Монгол Улсын Хөгжлийн банкнаас "Инноваци-Хөрөнгө оруулалт" форум зохион байгуулна.

-НМХГ-т тус газрын даргын дэргэдэх зөвлөл хуралдана.

10.00 цагт СТӨ-нд Онцгой байдлын албаны 15 жилийн ойн баярын хурал болно.

- Төрийн ордны гадна иргэд Засгийн газрын зарим гишүүдийг огцруулахыг шаардаж жагсаал зохион байгуулна.

11.00 цагт БХБЯ-ны удирдлагууд цаг үеийн асуудлаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.  

- “Монгол ньюс” мэдээллийн төвд эцэг эхчүүд "Шинэ эрин" сургуулийн элсэлтийн шалгалтын 40 тестийн дөрөв нь алдаатай байсан талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт ЦЕГ-ийн Хэвлэл, мэдээллийн төвд  ЦЕГ-ын Хар тахитай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт НҮБ-ын байранд БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлсэн “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга” төслийн үр дүнгийн хурал болно.  

Гадаад харилцааны яаманд

09.00 цагт Терроризмд турхирч, хүчирхийлэл дагуулж буй экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлж тэмцэхэд бүх нийгмийг хандуулах сэдэвт бүс нутгийн бага хурал болно.

11.10 цагт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Унгарын Гадаад хэргийн сайд П.Сияртотой өргөтгөсөн уулзалт хийнэ.

11.50 цагт  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Унгарын Гадаад хэргийн сай П.Сиярто нар өргөтгөсөн уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)