Ши Жиньпин БНАСАУ-д айлчлахаар замдаа гарлаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-д албан ёсны айлчлал хийхээр гэргий Пэн Лиюаний хамт өнөө өглөө Бээжингээс хөдөлжээ. Энэ нь түүний хувьд төрийн тэргүүний хувиар БНАСАУ-д хийж буй анхны айлчлал юм. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун гадаад айлчлалдаа үргэлж галт тэргээр зорчдог. Харин Ши Жиньпин Пёньян руу онгоцоор ниссэн байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Ван И, ХКН-ын Төв хорооны хэрэг эрхлэх газрын дарга Дин Сюэсян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Ян Жечи нар багтсан байна.

Хоёр улсын хооорнд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхт ойн жил, БНХАУ-ын төрийн тэргүүн хамгийн сүүлд айлчилснаас хойш 14 жилийн дараа болж байгаагаараа Ши Жиньпиний энэ удаагийн айлчлал онцлогтой болохыг хэвлэлүүд онцлон бичиж байна. БНХАУ-ын удирдагчдаас хамгийн сүүлд 2005 онд Ху Жинтао албан ёсны айлчлал хийж байсан юм.

Ши Жиньпиний хувьд 2008 онд, Ерөнхий сайдын албан тушаал хашиж байхдаа БНАСАУ-д айлчилж байв. Түүний энэ удаагийн айлчлал хоёр өдөр үргэлжилнэ.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)