Хималайн нурууны цас эрчимтэй хайлсныг тагнуулын хиймэл дагуулын ачаар олж мэджээ

Эрдэмтэд “Хүйтэн дайн”-ы үед ажиллаж байсан тагнуулын хиймэл дагуулын авсан зурагнуудын ачаар Хималайн нурууны цас мөсөн давхаргын хайлах хурд сүүлийн 40 жилд хоёр дахин нэмэгдсэнийг олж тогтоожээ. Тагнуулын хиймэл дагуулын авч үлдээсэн зурагнуудыг одоогийн зурагтай харьцуулан судалснаар дээрх үр дүнг гаргаж авсан байна.

Эрдэмтдийн судалгааны тайланд бичсэнээр, цас мөсний хайлах эрчим нэмэгдсэнээр Хималайн нурууны мөнх цас мөсөн давхарга ойрын ирээдүйд үгүй болох дүр зураг харагдаж байгааг онцолсон байна. Цас мөсөн давхаргын зузаан 2000 оноос хойш жил бүр 0.5 метрээр доошилж байгаа гэсэн судалгааг мөн гаргасан байна.

“Тагнуулын хиймэл дагуулын үлдээсэн зургийн ачаар бид уур амьсгалын өрчлөлт сүүлийн 40 жилд Хималайн нурууны мөн цас мөсөн давхаргад хэрхэн нөлөөлснийг мэдэж авах боломж бүрдлээ” гэж судалгааны багийн ахлагч, Колумбийн их сургуулийн эрдэмтэн Жошуа Маурер ВВС агентлагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ.  

Эрдэмтэд “Хүйтэн дайн”-ы үед ажиллаж байсан тагнуулын хиймэл дагуулын авсан зурагнуудын ачаар Хималайн нурууны цас мөсөн давхаргын хайлах хурд сүүлийн 40 жилд хоёр дахин нэмэгдсэнийг олж тогтоожээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Даан ч тийм бхаа намхан болчоод хүн болгон гараад бж

    1 0 Хариу бичих
    • xxa daanch tiim baihaaa xxa gaihaad baisiin manai naiz hurtel gartsan baisiin

      0 0