Монголбанк өртэй зарим байгууллага, хувь хүмүүсийг нийтэд мэдээлнэ

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал болжээ. Тус хурлаар Дотоод аудитын газрын үйл ажиллагаа, 2019 оны ажлын явцыг авч хэлэлцсэн байна. Тус газрын байцаагчид ажлын өндөр ачаалалтай ажиллаж, эрсдэлээс хамгаалах эцсийн шатны үйл ажиллагаанд аудит, хяналт шалгалт хийдэг, Монголбанкны Ерөнхийлөгчийн шууд удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулах журам дүрэмтэй юм. Энэхүү загварын эерэг ба сөрөг талуудыг Хяналтын зөвлөлийн гишүүд нарийвчлан судалж, санал дүгнэлтээ гаргахаар тогтов. Үүний тулд тус газрын үйл ажиллагааны чиглэл, дүрэм, ажлын төлөвлөгөө зэрэгтэй Хяналтын зөвлөлийн холбогдох гишүүд танилцаж, өөрийн орны болон олон улсын жишигтэй харьцуулан судалж, санал дүгнэлт гаргахаар болжээ. Мөн Монголбанкны зүгээс өр авлага барагдуулах асуудлыг тодорхой хэмжээнд хийсэн боловч нийтдээ хангалтгүй байна гэж үзжээ. Мөн Монголбанкны эрх хүлээн авагчид тухайн банкны өр авлагыг бүрэн барагдуулах, энэ талаар хүлээх хариуцлагыг эрс нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Өр барагдуулах хөшүүргийг зөв ашиглах, зарим өртэй байгууллага, хувь хүмүүсийг нийтэд мэдээлэх талаар хэлэлцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)