"Louis Vuitton"-ийн эзэн Бернар Арногийн хөрөнгө 100 тэрбум давлаа

Louis Vuitton Moët Hennessy холдингийн эзэн Бернар Арно дэлхийн гурав дахь “100 тэрбумтан” болсон тухай Bloomberg мэдээлэв.

Арногийн хөрөнгө 100,4 тэрбум доллар болсон байна. Хэвлэлийн мэдээгээр, оны эхнээс LVMH холдингийн хувьцааны үнэ 43 хувиар нэмэгдэж, түүнийг дагаад Арногийн хөрөнгө өссөн байна.

Одоо түүний хөрөнгө нь Францын дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувьтай тэнцэж байна.

Өмнө нь  "Зуун тэрбумтан" нэрийг Amazon компанийн эзэн Жефф Безос, Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтс нар тус тус 119 ба 106 тэрбум доллартай гэж авсан байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)