Боолчуудын үр удамд нөхөн олговор өгөх асуудал ширүүн маргаан дэгдээв

Боолчуудын үр садад нөхөн олговор өгөх асуудлаар Конгресст сонсгол хийсэн нь АНУ-ын улс төр, нийгмийн хүрээнд  ширүүн маргаан дэгдээгээд байна. Конгресст энэ асуудлаар сүүлийн 10 жилд анх удаа сонсгол хийсэн нь энэ юм байна. Сонсголд боолчуудын үр садын төлөөлөл, тухайлбал, элэнц эмэг нь боол байсан жүжигчин Дэни Гловер оролцож, мэдээлэл өгчээ.  

Элэнц эмээ нь боол байсан жүжигчин Дэни Гловер Крнгресст мэдээлэл хийлээ.

Боолын эзэд, боолуудын харилцаа тэгш биш байсан нь түүхэн үнэн ч үр садад нь нөхөн олговор өгснөөр нэгэнт тэгш эрхтэй болчихсон өнөөгийн байдалд муугаар нөлөөлж мэднэ гэж шүүмжлэгчид үзэж байгаа юм. Тэдний хэлж байгаагаар бол нөхөн олговор өгөх асуудал шийдэгдлээ гэхэд улс төрчдийн дунд, мөн нийгэмд арьсны үзэл, ялгааг дэвэргэх аюултай. Харин эсрэг тал нь шударга ёсыг тогтоож, тэгш байдлыг жинхэнээсээ тогтоох чухал ач холбогдолтой хэмээн мэтгэж буй аж.

Митч ОКоннелл.

ВВС агентлагийн мэдээлснээр, Ардчилсан намаас 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хэд, хэдэн улстөрч боолчуудын үр садад нөхөн олговор өгөх асуудлыг дэмжиж байгаа гэжээ. Харин Сенатын спикер, БНН-ын төлөөлөл Митч ОКоннелл нөхөн олговрыг Сенат дэмжихгүй гэсэн мэдэгдээд байгаа юм.         

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)