Интерполын дарга асан Мэн Хонгвей авлига авснаа хүлээн зөвшөөрчээ

Интерполын даргаар ажиллаж байсан Мэн Хонгвей 2005-2017 онд хоёр сая долларын авлига авсан болохоо хүлээсэн хэмээн БНХАУ-ын төв хэвлэл мэдээлжээ.

Мэн Хонгвейг өнгөрсөн есдүгээр сард Францаас Хятад нисэх замдаа сураггүй болсон юм. Харин Хятадын Коммунист нам түүнийг авлигын хэргээр саатуулан шалгаж байгаа гэдгээ 10-р сард мэдэгджээ. Улмаар Мэн Хонгвейг Интерполын даргын албан тушаалаас чөлөөлсөн.

Мэн Хонгвейгийн эхнэр Грэйс Мэн уг баривчлагааг улс төрийн оролцоотой гэж үзээд өнгөрсөн сард Францаас улс төрийн оргонол хүсээд байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)