Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай иргэдийн саналыг энэ сарын 27-нд УИХ-д танилцуулна

УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувь нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Харин одоо УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлэл хүргэн, саналыг нь сонсохоор ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар нар өнөөдөр УИХ-ын гишүүдийг тойрогтоо ажиллахад дэмжлэг үзүүлэх, иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулж ажиллах УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай уулзан, чиглэл өгчээ. 

Иргэдийн саналыг энэ сарын 26-ны дотор нэгтгэж дуусган, 27-нд УИХ-д танилцуулах юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. бүх нийтийн санал хураалт хэзээ болох вэ . иргэдээс зөвшөөрөл аваачээ

    0 0 Хариу бичих