Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэн  Үндсэн хуулийн цэцэд хандаж, Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцээгүй, иргэдэд дарамт учруулсан, нийгэм, эдийн засгийн хөгжилд саад болсон, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хаасан, давхар татвар ногдуулсан Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн мэдээллийг ирүүлжээ.

Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр  хийхээр товлоод байна гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)