Ард нийтийн санал асуулга явуулахгүй юм биш биз дээ

Парламент өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссан. Гишүүд өнгөрсөн лхагва гаригаас хойш Монгол орны өнцөг булан бүрт хүрч очиж ажиллаж, “эцэг” хуулийн өөрчлөлтийг сонгогчдодоо танилцуулж явна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг явуулсны дараа Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийднэ гэдгийг уг хуулийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хэлж буй юм.

Хэдий ийм ч сөрөг хүчний зүгээс нэгэнт Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэлсэн бол ард түмнээс асуухгүйгээр хэлэлцээд явах боломжтой бүр нөгөө талд эхний хоёр хэлэлцүүлгээр ийм саналууд дэмжигдсэн гээд өөрсдийн оруулж ирсэн саналыг Үндсэн хуулийн төсөл нэрээр ард түмнээр дэмжүүлэх, тулгах гэлээ хэмээж буй. Тиймдээ ч тэд энэ удаагийн парламент үнэмлэхүй олонхиороо түрий барин хуульд өөрчлөлт оруулж, ардчиллын суурь зарчмыг алдагдуулах вий гэж болгоомжилж буйгаа мэдэгдсэн билээ.

МАН үнэмлэхүй олонх болсон энэ үед сөрөг хүчингүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж батлах бүрэн боломжтой. Хэт олонхдоо дулдуйдаж, улс орны цаашдын хувь заяанд сэв суухуйц заалтууд хавчуулахыг ч үгүйсгэхгүй. Үндсэн хуульд судалдаг хуульч, судлаачдыг эсрэг, эерэг байр суурьтай бүгдийг нь дэд ажлын хэсэг нэрээр багтаа авчээ. Үндсэндээ Үндсэн хуулийн төслийн ийм заалт алсдаа урхагтай гэж сөрөг талаас нь тайлбарлаж буй судлаач алга байна. Ер нь бол дэд ажлын хэсгээс гаргасан санал бүхэн дэмжигдэхгүй билээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх зураглалд хоёрдугаар хэлэлцүүлгийг долдугаар сарын 2, 3-нд хийхээр төлөвлөжээ. Харин гурав дахь хэлэлцүүлгийг долдугаар сарын 25-нд байхаар зурагласан байна.

Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана…” гэж заасны дагуу УИХ-ын гишүүд өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллаж, иргэдийн саналыг сонсож байна гэх.

Ингээд иргэдийн санал бодлыг нэгтгэж долдугаар сарын 1-нд намын бүлэгтээ танилцуулах, мөн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх аж. Ард нийтийн санал асуулгын тухай хууль батлагдсанаас хойш бүрэн утгаар нь манай улс нэг ч удаа ашиглаагүй байгаа. Хэдийгээр хуульчилж өгсөн ч ямар байдлаар яаж хийх, хэдий хэмжээний зардал гарах эсэх тооцоог Сонгуулийн ерөнхий хорооноос хийгээгүй байна. Төсвийг яаж тусгах, санал авах өдрийг хэдэн өдөр байлгах, сонгуулийн насны 2 сая орчим иргэний 50-иас дээш хувь нь хамрагдаж чадах уу гээд ойлгомжгүй, бүрхэг асуулт олон бий юм. Энэ мэтээс улбаалан гишүүд нэгдүгээр хэлэлцүүлгийн дараа тойрогтоо ажиллаж, иргэдийн санаа бодлыг сонссон нэрийдлээр Ард нийтийн санал асуулга явуулахгүй байх боломж харагдаж байна. Дээрээс нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулахдаа давхардсан тоогоор 2017 онд улсын хэмжээнд нийт 327 375 иргэн, 24 байгууллагаас 5 сая 584 мянга 832 нэгж санал гаргасныг нэгтгэн заримаас нь төсөлд тусгасан нь Ард нийтийн санал асуулга явуулснаас өөрцгүй гэх тайлбарыг зарим гишүүн хэлэх болсон.

Нийт иргэдэд төслийг танилцуулж, хоёрдугаар хэлэлцүүлгийн үер Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаас шийдэх ч дээр дурдсан нөхцөлүүдээс үүдээд ард түмнээс шууд асуухгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлана гэвэл гайхах зүйл алга.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

    0 0 Хариу бичих