Хөлбөмбөгч 60 метрээс гоолдов

Малайзын хөлбөмбөгийн дээд лигийн “Паханг Куантана” багийн хамгаалагч Эрольд Гулон улсынхаа цомын тэмцээний хагас шигшээд “Перака“ багтай тоглох үедээ 60 метрийн зайнаас эсрэг багийн хаалга руу цохин гоолджээ.

Тоглолтын үндсэн цаг дуусч, шүүгчийн мэдлийн нэмэлт цаг үргэлжилж байх үед “Перака” багийн тоглогч алдаа гаргаж, “Паханг” бөмбөгийг тоглолтод оруулахаар болсон байна. Энэ үед Эрольд Гулон шууд хүчтэй цохин эсрэг багийн хаалганд гоол оруулжээ. Гоолын видео TRT Spor-ын твиттер хуудсанд тавигдсан байна. Э.Гулоны гоолын ачаар “Паханг” 3:1-ээр хожжээ. Хариу тоглолт энэ сарын 29-нд болох юм байна.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Goal keeper goal hiij l baisan sh dee.

    0 0 Хариу бичих