Станбулын сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч дахин яллаа

Экрем Имамоглу.

Туркийн эртний нийслэл Станбулын даргын дахин сонгуульд сөрөг хүчин Ардын бүгд найрамдах намын нэр дэвшигч Экрем Имамоглу ялалт байгуулжээ. Тэрээр өнгөрсөн сард болсон сонгуульд ялсан ч зарим дүүрэгт маргаан гарсан тул дахин сонгууль зарлаад байсан юм. Саналын хуудасны 98 хувийг тоолоод байх үед Э.Имамоглу 53.9 хувийн санал авсан гэж Туркийн Сонгуулийн төв комиссоос мэдээлсэн байна. Эрх баригч Шударга ёс, хөгжлийн намаас нэр дэвшигч Бинали Йылдерим 45.2 хувийн санал авчээ. Тэрээр энэ удаа ялагдлаа хүлээн зөвшөөрч, өрсөлдөгчдөө баяр хүргэсэн мэдэгдэл хийсэн байна. “Өрсөлдөгчдөө ялалт байгуулсанд нь баяр хүргэж амжилт хүсье. Манай улсад ардчилал байгаа гэдгийг энэ сонгуулийн дүн дахин нэг удаа харууллаа. Имамоглуд Станбул хот, оршин суугчдын төлөө бүх хүч чадлаа дайчлан ихийг хийж бүтээхийг хүсье” гэж Б.Йылдерим мэдэгдэлдээ онцолжээ.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Odoo Erdodonaa unagah l uldlee.

    0 0 Хариу бичих
    • тэр унах чамд юу наалдахын ккк.эргүү монгол.

      0 0