Өвлийн олимпийн бүх ордныг ногоон эрчим хүчээр хангана

Олон улсын олимпийн өдрийг тохиолдуулан БНХАУ-ын Бээжин хотын цахилгаан хангамжийн компанийн Өвлийн олимпийн албанаас мэдээлэхдээ "Энэ жилийн 7-р сарын 1-нээс эхлэн Үндэсний спортын ордон, Үндэсний усан шоо зэрэг Бээжингийн өвлийн олимпын спортын ордон, төхөөрөмжүүдэд ногоон цахилгаан эрчим хүчийг ашиглах болно. Өвлийн олимпын бэлтгэл тэмцээн, албан ёсны тэмцээний үеэр эдгээр спортын ордныг 100 хувь цэвэр эрчим хүчээр хангана" гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжингийн өвлийн олимпын спортын бүх ордон ногоон цахилгаан эрчим хүчээр ажиллах гэж буй нь олимпийн түүхэн дэх шинэ амжилт юм. Бээжингийн өвлийн олимпын хорооны төлөвлөлтийн газрын холбогдох дарга хэлэхдээ: Бээжингийн өвлийн олимпын ордон ногоон цахилгаан эрчим хүчийг ашиглаж, "ногоон олимп" үзэл баримтлалыг хэрэгжүүлж буй нь Хятадын цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад үйлчлэх бодит практик юм гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)