Сүмогийн долдугаар сарын эрэмбэ гарчээ

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын оноолт буюу банзүкэ гарчээ. Ирэх сарын башёгийн дээд зиндааг их аварга Какүрюү М.Ананд, их аварга Хакүхо М.Даваажаргал нар тэргүүлэн барилдана. Озэки цолтнуудын зүүн жигүүрийг Гоэйдо, баруун жигүүрийг Такаяаши нар тэргүүлэх бөгөөд Такакэйшо, Точиношин нар удаалжээ. Зүүн жигүүрийн сэкивакэ Митакэүми, баруун жигүүрийн сэкивакэ Тамавашин Б.Мөнх-Оргил, зүүн жигүүрий комүсүби Аби, баруун жигүүрийн комүсүби Рюүдэн нарын араас Асанояама, Хикүтофүжи нар маэгаширагийн хоёр жигүүрийг тэргүүлэн барилдахаар эрэмбэлэгджээ

Монгол сүмочдоос Ичиножёо А.Ичинноров маэгаширагийн баруун жигүүрийн дөрөвт, Дайшохо Ч.Шижирбаяр маэгаширагийн баруун жигүүрийн 9-т тус тус эрэмбэлэгдсэн байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. За даа, одоо тэрийг үздэг амьтан гэж байгаа юм уу, сумо од болж байсан үе аль эрт өнгөрсөн ш дээ

    0 0 Хариу бичих