Шанхайн олон улсын кино наадмын "Алтан цом"-ын эзэд тодорчээ

Шанхайн олон улсын кино наадмын "Алтан цом" шагнал гардуулах ёслол өчигдөр болжээ. Энэхүү наадмаас Ираны "Castle of Dream" кино шилдэг кино, шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн байна. Харин тус киноны эрэгтэй гол дүрд тоглосон жүжигчин Хамeд Сабери Бехдад, Хятадын "The Return" кинонд тоглосон эрэгтэй жүжигчин 97 настай Чан Фэн нар шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж, Гүржийн "Between Breathing" кинонд тоглосон жүжигчин Саломе Де Жулиа шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорсон байна.

Гүрж, Орос, Шведийн хамтран бүтээсэн "Inhale-Exhale" кино шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал, шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн аж. Оросын "Brotherhood" кино шилдэг кино зохиол, Хятадын "Хаврын урсгал" кино шилдэг зураглаач, Энэтхэгийн "Нарны доорх мод" кино урлагт хувь нэмэр оруулагч шагналын эзнээр тодорлоо. Шилдэг хүүхэлдэй кино шагналыг Японы нэрт найруулагч Масакаки Учисагийн "Далайн давалгаанд" кино хүртэв. Мөн Латви, Литва, Эстони хамтран бүтээсэн "Цаг хугацааны гүүр" кино шилдэг баримтат киноны шагналын эзэн болжээ.

Энэ жилийн Шанхайн олон улсын кино наадамд дэлхийн олон улс орны 2555 бүтээл оролцож, "Алтан цом" шагналын төлөө өрсөлдсөн байна. Наадмын эцсийн шатанд 15 бүтээл сонгогджээ. "Алтан цом" шагналын төлөө өрсөлдсөн кино бүтээлийн тоо хэмжээ, чанар чансаа улам дээшлэхийн хэрээр, шүүн шалгаруулах стандарт ч олон төрөлжсөн байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)