Ардчилсан намын залуусын чуулга уулзалт Дорнодоос эхэлнэ

   Ардчилсан намын залуусын чуулга уулзалт  энэ сарын 28-30-ны өдрүүдэд болно.

Хөгжлийн гарц, шинэ үеийн сэтгэлгээний эерэг хандлагыг эрэлхийлэн шинэ цагийг хамтдаа бүтээнэ хэмээн өөрсдийгөө тодорхойлсон залуус эх орны наран ургах зүг Дорнод аймгаас зүүн бүсийн чуулганаа эхлүүлэх гэж байна. Зүүн бүсийн чуулганд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг, Багануур, Налайх, Баянзүрх дүүргүүд хамрагдах бөгөөд энэ сарын 28-30-ны өдрүүдэд Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт болох юм.  Ардчилсан нам залуусын чуулганаа мөн Хангайн бүс, Төв, Говь, Баруун бүсүүдэд зохион байгуулах юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)