Засвар хийж байсан 2 ажилтан бохирын худагт унаж нас баржээ

Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо Хүнсчдийн гудамж Мах импексийн урд бохирын худагт хоёр хүн унасан гэх дуудлага, мэдээлэл өнөөдөр 14:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу очиж шалгахад тус хороонд байрлах бохирын худагт Дайцэцэн ХХК-д засварчин ажилтай 1985 онд төрсөн “Б”/эрэгтэй/, Орон сууц, нийтийн аж ахуй үйлчилгээний газар засварчин ажилтай 1988 онд төрсөн “У”/эрэгтэй/ нар унаж нас барсан байжээ. Тэд ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан бөгөөд уг хэргийг СХД дэх Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байгаа тул өөр мэдээлэл өгөх боломжгүй байна хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. өдөр бүр бөөн бөөнөөрөө үхэж байна шүү

    0 0 Хариу бичих