Энэ өдөр түүхэнд:Славянчуудын нөхөрлөл нэгдлийн өдөр

Оны 176  дахь өдөр, шинэ он хүртэл 189 хоног үлдлээ.

Өнөөдрийн тэмдэглэлт өдөр

Славянчуудын нөхөрлөл нэгдлийн өдөр

Дэлхийн 270 сая славянчууд  энэ өдөр нөхөрлөл ба нэгдлийнхээ баярыг хийдэг. Барууны (польшууд, чех, словак, кашуб, лужичанууд), өмнөдийн (болгар, серб, хорват, босни, македони, словени, черногорчууд), зүүний (белорусь, орос, украин, русины) хэмээн славянчуудыг гурав ангилдаг.Орос, украин, белорусь, польш, чех зэрэг славянчууд Европын хүн амын дийлэнх хувийг бүрдүүлдэг байна. 

Хорват улс байгуулагдсан өдөр

1991 оны тавдугаар сарын 19-ны бүх нийтийн санал асуулгаар хүн амын 93,94 хувь нь Хорват улсын тусгаар тогтнолын төлөө санал өгчээ.Бие даасан тусгаар тогтносон Хорват улсын тухай тунхаглал ба тус улсын бие даасан бүрэн эрхийг сэргээсэн Үндсэн хуулийн тогтоол гэх хоёр чухал бичиг баримтыг 1991 оны зургадугаар сарын 25-нд гаргажээ. 

Словени улсын өдөр

1991 оны энэ өдөр Словенийн парламент Югославын бүрэлдэхүүнээс гарч байгаагаа зарлав. Югослав үүнийг үл зөвшөөрч цэрэг, цагдаагийн хүч оруулсан байна. Ингээд зургадугаар сарын 27-нд арав хоногийн гэх дайн дэгдсэн юм.

Сонирхолтой түүх

Аянганд долоон удаа ниргүүлсэн хүн

Статистикаар бол 600 000 тохиолдолд нэг удаа аянга хүн дээр тусдаг. 1977 оны зургаа дугаар сарын 25-нд  Виржинийн  Шенандоа дархан газрын харуул Рой Кливленд Салливан аянгад ниргүүлээд эмнэлэгт хүргэгдэн ирэв. Аянга түүний цээж мөрийг түлээд л өнгөрсөн байна. Гэтэл энэ нь түүнийг аянга ниргэсэн долоо дахь тохиолдол болов.

Анх аянга түүнийг 1942 онд ниргэжээ. Аянга хоёр дахь буухдаа түүний хөлийг онон түлсэн ба Рой эрхий хурууныхаа хумсыг алджээ.  Рой өөрөө хүүхэд байхдаа эцгийн хамт өвс хадаж явахад хадуурт нь аянга буусан гэж ярьдаг. Тэр тохиолдол бүртгэгдээгүй учраас 1942 оноос л түүний аянгын бүртгэл эхэлдэг. 1969 онд машинтай явахад нь аянга эхлээд модонд буугаад  машины онгорхой цонхоор түүнд туслаа. Хоёр дахь аянганд түүний сормуус хөмсөг болон үсний ихэнхийг хуйхалсан байв.Дараагийн тохиолдол нь жилийн дараа учирч үсийг нь шатаав.Жилийн дараа тэр машинаар паркаа эргэж яваад тав дахь удаагаа аянганд дайрагдав. Аянга түүниг машинаас гарган хаяад гутлыг нь мулт цохин үсийг нь бас шатаав. Тэр машиндаа арайхийн хүрч нөөцөөлсөн усаар галаа унтраажээ.1976 онд дахин аянга бууж өсгийгөө бэртээсэн байв. Сүүлчийн удаа загасчилж явсан түүнийг аянга долоо дахь удаагаа ниргэснийг дээр өгүүлсэн.

Аянгын бүх цохилтыг эмч нар бүртгэсэн учраас Рой Кливленд Салливан Гиннессийн номонд бичигджээ. Аянгын долоон цохилтыг даасан тэр хувийн зовлонгийн өмнө буун өгчээ. Тэрээр 1983 онд азгүй дурлалаас болон амиа егүүтгэжээ.

Шарль Бодлерын номыг хориглов

 

1857- Францын яруу найрагч Шарль Бодлерын “Хорслын цэцгүүд” гэсэн ном анх хэвлэгдэн гарч декадентс буюу урлагийн бэлгэдлийн үзлийн эхлэлийг тавьжээ. Түүний ном хэвлэгдсэнээс сарын дараа имморализмын үзэлтэн гэж шүүхээр хэлэлцэгдсэн байна. Францын Ерөнхий прокурор түүнийг номыг шашин ба хууль ёсыг хамгаалагч хуулиудад харш гэж буруутгасан байна. “Хувилгаан Петрын ухралт”, “Авель ба Каин”, “Алуурчдын дарс...” зэрэг шүлгүүдийг бурхан шашныг доромжилсон гэж үзжээ. Нийгмийн ёс суртахуунд харшилсан гэж түүнийг их хэмжээний торгууль төлөх ялаар шийтгэсэн бөгөөд  “Хорслын цэцгүүд” номыг нь дахин хэвлэхийг хориглосон байлаа. Яруу найрагч өөрийн богино амьдралын ихэнх хэсгийг ядуу зүдүүгээр өнгөрөөжээ. Эдгээр хориотой шүлгүүдийг Францад 1949 оны тавдугаар сарын 31 хүртэл хэвлэж, худалдахыг хориглосон байв. 

Өнөөдөр түүхэнд

1178- Кентерберийн таван лам саран дээр ямар нэгэн дэлбэрэлт гарсан гэж байв. Тэр нь сарыг солир мөргөж, Жордано Бруногийн тогоог үүсгэсэн үзэгдэл гэж таамагладаг. 

1498- Хятадад шүдний сойз бүтээгджээ.

1503 - Христофор Колумбын хөлөг Чмайкийн эрэгт сүйрэв.

1630- Захирагч Уинтроп АНУ-ын түүхэнд анх удаагаа сэрээ хэрэглэн хоолложээ.

1730- Польшийн хаан II Август  дэлхийн түүхэн дэх хамгийн том гэгдэх 30000 хүний хүлээн авалт хийжээ. 

1783- Энэ өдөр хуралдсан Парисын Шинжлэх ухааны академийн хуралдаан дээр химич Антуан Лоран Лавуазье “Ус бол  устөрөгч ба хүчилтөрөгчийн нэгдэл” гэж мэдэгдлээ. Үүнээс хоёр жилийн дараа  тэр цэргийн инженер Жан Меньегийн хамт тэдгээрээс ус гарган авч чаджээ.

1876- АНУ-ын Монтана мужийн Литтл Бигхорн голын эрэгт “Сууж буй бух” гэсэн толгойлогчтой сиу омгийн индианчууд Жорж Кастерын командалсан 265 морин цэрэгтэй Америкийн армийн отрядыг бүрэн устгажээ. Кастер тактикийн алдаа гаргасан байв. Отрядаас ганцхан Команч нэртэй морь л амьд үлдсэн ба түүнийг олон жил парадад эмээлтэйгээр нь хөтлөн оролцуулж байлаа.  

1903- Английн зохиолч Жорж Оруэлл 1903 оны зургадугаар сарын 25-нд төржээ. 

1950-  Жаран гурван жилийн өмнө Хойд ба Өмнөд Солонгосыг хуваасан цэрэггүй бүсийг үүсгэсэн Солонгосын дайн эхэлжээ. 

1957- Нисдэг таваг тоглоом бүтээгдлээ.

1975- Португалийн “Хадаасан цэцгийн хувьсгалын” дараагийн жилд нь Тусгаар тогтносон Мозамбик улс  гарч ирэв. Тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан Мозамбикийг чөлөөлөх үндэсний фронтын лидер Самора Машелгарч ирэн тус оронд авторитар марксист дэглэм тогтоожээ. 

1985- Европын хамгийн том гэрийн тэжээмэл муур Поппа үхжээ. Үхэхээс өмнө тэр 20,19 кгжин татаж байжээ.

1987- Пенсильвани мужид бумеранг шидэлтээр дэлхийн дээд амжилт тогтоогджээ. Нислэг 2 мин. 59,94 секунд үргэлжилжээ.

1993- Анх удаагаа Туркийн Ерөнхий сайдаар эмэгтэй хүн сонгогдов. Тэр нь Тансу Циллергэдэг эмэгтэй байлаа.

1993- Ким Кемпбелл Канадын засгийн газрыг толгойлсон анхны эмэгтэй болов.

1999 – Америкийн Курт Осборн унадаг дугуйн ганц дугуйгаар нь 4569 км замыг туулж дэлхийн дээд амжилтын эзэн болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)