Өнөөдөр болох үйл явдал: Зуны Универсиадын баг тамирчдыг үднэ

09.00 цагт Монголын хүнсчдийн онц чуулган “Хүнсний аюулгүй байдал, хангамж” сэдвээр МҮХАҮТ-ын Их танхимд эхэлнэ.Чуулганд хүнсний салбарын эрдэмтэн багш, мэргэжлийн холбоодыг төлөөлөл оролцон салбарын бодлого, өнөөгийн бодит хэрэглээ, чиг хандлага, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замуудын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэн зөвлөмж гаргах юм.

-"Эмэгтэйчүүд-Манлайлал чуулган" Корпорейт Конвеншн төвд эхэлнэ.Монгол Улсад айлчилж буй Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга хатагтай Марина Кароббио Гүшэтти чуулганы нээлтэнд оролцож үг хэлэх юм.

10.30 цагт Дэлхийн оюутны спортын зуны XXX Универсиад их наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол МУИС-ийн төв номын санд болно.
12.00 цагт Монголын Үндэсний бөхийн холбооноос Пума зочид буудлын хурлын зааланд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)