Өнгөрсөн амралтын өдрүүдэд дөрвөн хүний амийг аварчээ

Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд аялал зугаалгаар явахдаа гол усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орох тохиолдол гардаг. Тиймээс онцгой байдлын байгууллагаас голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилгоор “Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү арга хэмжээг НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран ес дэх жилдээ Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт болон сэлүүрт завиар зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт зургаан дуудлага хүлээн авч усанд урсаж явсан дөрвөн иргэний амь насыг авран хамгаалжээ.

"Завьт эргүүл" арга хэмжээг энэ сарын 20-ноос эхлүүлсэн бөгөөд есдүгээр сарын 10 хүртэл үргэлжиллэх юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)