Австралийн хэвлэлүүд уншигчийн сэтгэгдэлд хариуцлага хүлээнэ

Австралийн шүүхээс хэвлэлийн компаниуд Facebook хуудсан дээр нь хэрэглэгчийн үлдээсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээх ёстой гэж үзжээ. Sydney Morning Herald, The Australian болон Sky News агентлагуудын пэйж хуудсан дээр 2016, 2017 онд Дилан Воллер хэмээх нутгийн уугуул иргэнийг хүчирхийлэл хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн сэтгэгдэл үлдээсэн байжээ. Шүүхээс тухайн сэтгэгдэл хүний нэр хүндэд халдсан эсэхийг тодорхойлоогүй ч хэвлэл мэдээллийн компаниуд өөрийн Facebook хуудас дээр нь ирсэн сэтгэгдэлийг хянах шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Nine сувгийн улстөрийн тоймч уг шийдвэрийг Австралийн нэр хүндийг гутаасан хууль хэмээн тодорхойлоод "Сэтгүүл зүй, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд бодит аюул тулгарлаа" хэмээв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)