2000 гаруй хүнс үйлдвэрлэгч, 200 хүнстэй холбоотой ТББ байна

Өнөөдөр “Хүнсний аюулгүй байдал хангамж ” сэдвээр чууллаа. Тус чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-ын SECIM төсөл, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, мэргэжлийн холбоод болон хөдөө орон нутгаас 21 аймгийн 60 гаруй төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын хүн амын наад захын хүнсний хэрэглээ бол мах, гурил, хүнсний ногоо. Өнөөдөр Монгол Улс 66 сая малтай. Мал аж ахуйн орон гэгддэг. Гэвч өнгөрсөн өвөл махны үнэ тэнгэрт хадсан. Шалтгаан нь махны экспорт нэмэгдсэн тул дотоодод эрэлт буурч, жижиглэнгийн үнэ өссөн хэрэг. Ингээд нийслэлийнхэн нэлээн бухимдаж, эцэстээ Засгийн газраас махны хэрэглээ их байдаг өвлийн саруудад экспорт хязгаарласан. Төв суурин газрынхан хямд мах идэхийг эрмэлздэг. Нөгөө талаас жилийн дөрвөн улиралд малынхаа ашиг шимийг хүртэхийн тулд хөдөлмөрлөдөг малчид малын гаралтай бүтээгдэхүүнээ үнэд хүргэх амьжиргаагаа залгуулахыг хүсдэг. Бүр том хүрээгээр харвал мал аж ахуйн орон Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортолж орлого олох бодлого баримталдаг. Гэвч үүнд зангидсан нэг бодлого байхгүйн улмаас экспорт багахан өсөж, үнэ нэмэгдэж, малчдын магнай тэнийхэд, нийслэлийнхний бухимдал нэмэгдсэн юм. Тэгвэл дээр дурдсан монголчуудын хүнсний чухал гурван хэрэглээний дараагийнх нь гурил. Нэг хэсэг бид гурилаа импортоор зөөж, валют урсгадаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд дотоодын гурилын үйлдвэрүүд өргөжин тэлж, Засгийн газраас стратегийн чухал бүтээгдэхүүн гэж улаанбуудайн тариалалтад татаас өгснөөр өнөөдөр гурилын хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж чадаж байгаа нь гялтайх ганц нь. Харин хүнсний ногооны тухайд төмсийг бүрэн дотооддоо хангадаг ч, бусад хүнсний ногоогоо 60 хувийг дотооддоо хангаж байна. Бусдыг нь урд хөршөөс худалдан авдаг хэвээрээ. Хүнсний хангамжийн тухайд өнөөгийн нөхцөл байдлыг товчхон дурдвал ийм байна.

2020 он хүртэл манай улсад хүнсний хангамжийг сайжруулах чиглэлд 651.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг өнөөдрийн чуулганы үеэр дурдав. Түүхий эд бэлтгэл, хангамж тээвэр, ложистикийн чиглэлээр хийх ажлуулдад энэхүү хөрөнгө оруулалтын дийлэнх нь шингэх аж. Тодруулбал,  төвийн аймгуудад жижиг худалдааны төв байгуулах, мах болон хүнсний ногооны агуулаха барих гэх мэтэд зарцуулах юм байна.  Хүнсний нарын ногооны нийт хөрөнгө оруулалт 170 тэрбум төгрөг байх аж. Өвлийн хүлэмжийн ашиглалтыг сайжруулах, өргөтгөх, шинэчлэх, ажлын байрыг хадгалах, шинэ ажлын байрыг бий болгоход 80 тэрбум төгрөг, шинээр 500 ширхэг хүлэмжийг нийслэл болон орон нутагт хийхэд 75 тэрбум төгрөг хэрэгтэй гэнэ. Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Хүнс гэдэг зүйл Монголын стратегийн нэн чухал асуудал. Бид ямар бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх, гаргах, хамтарч үйлдвэрлэх зэрэг энэ дээр хяналт шалгалтын зохицуулалт ямар байх, тал талын асуудлаа ярьж байна.  Дэлхийн улс орны хувьд тухайн салбар өөрөө зохицуулалтаа хийгээд, бодлогоо тодорхойлоод улс төрчдийнхөө шийдлээр дэмжүүлэх замаар асуудлаа шийддэг. Өнөөдөр Монголд шалгагдаж, баталгаажиж байгаа хяналт шалгалтын лабораторийн дүнг гаднын улс орон хүлээн зөвшөөрч  байна уу. Хүнсний  бүтээгдэхүүний салбарын статикийн тоог харахаар 2000 хүнс үйлдвэрлэгчид, 200 гаруй ТББ байгаа. Энэ ТББ ямар нэгэн байдлаар хүнстэй холбоотой. Яг идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа 16 орчим ТББ байгаа. Гол асуудал бол хувийн хэвшлийнхэн яаж нэгдээд, бизнесээ өөрсдөө хамгаалахын, хөгжүүлэхийн гэдэг асуудлыг хөндөж байгаа. 2000 компанийн түншийнхээ  танхимыг байгуулъя. Хүнс хэрэгжилтийн байгууллага яг нэгэн зэрэг хөдөлж байж бид төртэй ойлголцоно. Эхлээд төрөөс юм хүсэх биш асуудлаа өөрсдөө тодорхойлоод дэвшүүлье гэдгийг санал болгож байна” гэсэн юм.

Ц.Золцэцэг

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь нэн яаралтай бөөрний хандивлагчдыг яаралтай эрж хайж байгаа бөгөөд бөөрний зардлыг 780,000 ам.доллараар үнэлдэг. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол [email protected] хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно. .

    0 0 Хариу бичих