Өвгөн ноёны "Шулуун журамт" судар сонсдог ном болжээ

Их хүлэгч, шинжээч Хардэл жанжин бэйс Өвгөн ноён М.Пүрэвжавын зохиосон "Шулуун журамт" морины уяа заслын судрыг хурдан морь хурдлуулах увидас сан тарни, шинэ морины дууны хамт сонсдог ном болгон хэвлүүлжээ. Уг сонсдог намыг Монголын радиогийн нэвтрүүлэгч, Галшар сумын уугуул, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Д.Сайнтод эрхлэн  гаргаж үндэсний их баяр, наадмын өмнө морио дээдэлдэг монголчууддаа өргөн барьжээ.

Монгол даяар тархсан хурдан удмын Галшар адууг бий болгосон энэ эртний судрыг олонд түгээж, уяачид болгоны уншлага хурдан морины сан даллагыг унзад ламаар уншуулж, "Хардэл бэйсийн хонгор зээрд" хэмээх дууг шинээр бүтээн оруулсан нь энэхүү цомгийг цогц бүтээл болгожээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)