Энэ өдөр түүхэнд: Мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр

Оны 177  дахь өдөр, шинэ он хүртэл 188 хоног үлдлээ.

Өнөөдрийн тэмдэглэлт өдөр

Эрүүдэн шүүлтийн хохирогчдыг дэмжих олон улсын өдөр

НҮБ-ын Эдийн засаг ба нийгмийн зөвлөлийн зөвлөсний дагуу зургадугаар сарын 26-ныг Эрүүдэн шүүлтийн хохирогчдыг дэмжих өдөр (International Day in Support of Victims of Torture) болгох шийдвэрийг 1997 онд НҮБ гаргажээ.

Мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр

Мансууруулах бодис хэрэглэх болон түүний хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр.1909 оны хоёрдугаар сард Шанхайн опиумын комиссийн хуралд анхлан 13 орон оролцон Азийн орнуудаас мансууруулагч түгээхэд хязгаарлалт хийх арга замыг ярилцаж байв. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1967 онд жил бүрийн энэ өдрийг Мансууруулах бодис хэрэглэх болон түүний хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр(International Day against Drug Abuse and Illicit Trafficking) болгон зарлажээ.


Баримтууд:

  • Героиныг ханиалгахын эсрэг эм болгон бүтээжээ.1971 он хүртэл героиныг немецийн эмийн сангуудад чөлөөтэй худалдаж байлаа.
  • Кокаин нь зүрхний цахилгаан идэвхижилд нөлөөлдөг.Цоо эрүүл хүнийг ч зүрхний шигдээсээр өвтгөх магадлалтай.
  • Нэг тонн кок модны навч цуглуулж байж нэг кг кокаин гарган авдаг. 

Сонирхолтой түүх

Анх удаагаа фтор гарган авлаа

1886 – Францын химич Анри Муассан  анх удаагаа бусад бараг бүх бодистой  харилцан үйлчилгээтэй, үйлчилгээ сайтай фтор хийг гарган авснаа Францын Шинжлэх ухааны академид танилцууллаа. Шинэ хийд гадны үйлчлэл оруут л шатаж дэлбэрдэг онцлогтой байлаа.Бодисын энэ чанар нь нээлтээ танилцуулах үедээ эрдэмтний нэг нүд нь хар боолтой байсны шалтгаан болсон байж магадгүй. 

Өнөөдөр түүхэнд

363- Персүүдтэй тулалдаж байгаад шархадсан Ромын эзэн хаан Флавий Клавдий Юлиан тэр шөнөдөө үхжээ. Түүхэнд тэр Юлиан шарвагч нэрээр үлдсэн юм.

1284- Немцийн Гамельне хотноо нэгэн эмгэнэлт түүх болжээ. Хотыг эзэлсэн харх наас салахын тулд оршин суугчид нь юу ч хайрлахгүй гэж байжээ. Гэтэл нэгэн танихгүй хүн гарч ирээд хархыг нь сайн шангаар хөөж өгөхөөр болсон гэнэ.Тэр лимбэ үлээн хөгжмөөрөө хархнуудыг хотоос гарган усанд живүүлжээ.Ийм амархан юм байсан юм уу гээд хотынхон түүнд шангийг нь өгсөнгүй. Дараагийн өдөр нь хотод лимбэ дуугаран 130 хүүхэд багачууд шидтэнг дагаж яваад Вазер голд живэн осолджээ. Энэ түүхийг ах дүү Гримм “Гамельны харх баригч” хэмээх үлгэртээ өгүүлсэн байдаг. 

1492- Францын VIIIКарлын тушаалаар ахмад  Антуан де Вилль  арав орчим дагуулынхаа хамт Дофин дахь дархлагдсан гэгдэж байсан хамгийн өндөр 2087 метрийн өндөр оргилд гараад халдашгүй дархан гэж байсан оргилыг нь Зүү-уул гэж нэрлэсэн байв. 

1807- Люксембургт аянга буух үеэр дарийн агуулах нь дэлбэрч 230 орчим хүн үрэгджээ. 

1829- Александр Пушкин Кавказаар аялж явахдаа туркуудтай хийсэн тулалдаанд оролцсон байв. “Яруу найргийн онгод нь орон хөөрсөн Пушкин нуувчаас гарч мориндоо мордон тулааны талбар руу давхилаа.Генерал Раевскийн  яруу найрагчийг дагалдуулан явуулсан туршлагтай хошууч Савичев түүнийг арай  гэж гүйцэн давшиж байсан казакуудын эгнээнээс хүчээр авч  гарсан” гэж тэр үеийн байлдааны мэдээнд дурдсан байдаг.

1831- Санкт-Петербургийн түүхэнд томоохон хэмжээний тахал дэгдэв. Тахал 4700 мянган хүний амийг авчээ.

1870- Рихард Вагнерын “Валькирия” дуурийн нээлт болжээ. 

1911- "Ньюпорт" онгоцоор133 км/цаг гэсэн агаарын хурдын дэлхийн дээд амжилт тогтоогдов.

1925- Холливудын кинотеатрт “Алтны халуурал” гэх Чарли Чаплины хамгийн урт инээдмийн киноны нээлт болжээ.

1936- Хоёр сэнст Focke - Wulf Fw 61 гэх дэлхийн хамгийн амжилттай нисдэг тэрэгний загвар анхны нислэгээ үлдэв. Төхөөрөмжийг 160 морины хүчтэй  хөдөлгүүрээр тоноглосон ба тэр нь хоёр сэнсийг эргүүлж байлаа.

1976- Тулааны урлагийн дэлхийн үнэмлэхүй аваргын төлөөх тэмцээнд халз тулсан Мохаммед Алиба  ЯпоныИноки хоёр хайнцав. 

1977- Индианаполисхотноо Элвис Пресли сүүлчийн концертаа тогложээ.

1978- Детройт хотноо Америкийн  Деннис Мартц 100 давхарт  11 минут 23,8 секундын дотор гүйн гарч дэлхийн амжилтын эзэн болжээ.

1997- Лейпциг хотноо Ральф Лауэ нэг даалуу дээр 529-ийг байрлуулан тогтоосон дэлхийн дээд амжилт тогтоожээ.

1997- Диана гүнжийн торгон цэнхэр даашинз Нью-Йоркийн Кристис дуудлага худалдаан дээр 200 000 доллараар зарагдав. Тэндээс олсон мөнгийг Диана ДОХ-ын халдвартай хүүхдүүдийн эмчилгээнд зарцуулжээ. 

2000- Фрэнсис Коллинз, Крэйг Вентернар хүний генийн томъёоллыг тайлах ажлаа  дуусгасан гэж мэдэгдэв.  Хүний генийн зургийг бүтээхэд Их Британи, Япон, Франц, Герман,  Хятадын эрдэмтэд оролцсон ба есөн сарын турш түүнийг бүтээж, 2005 онд гаргахаар төлөвлөсөн ч хугацаанаас өмнө хийжээ. Гэхдээ ДНК-ийн нэг орчим хувь нь тайлагдаагүй үлджээ. 

2006- Чарли Чаплины таяг бүрх малгай хоёрыг Bonhams дуудлага худалдаанаас нэрээ нууцалсан цуглуулагч 140 мянган доллараар худалдан авчээ. 

2007- АНУ, Перу, Аргентины палеонтологичид Перугийн өмнөд эргээс оцон шувууны өмнө нь огт мэдэгдээгүй байсан чулуужсан ясыг олжээ. Эхний яс нь 42 сая, нөгөө нь 36 сая жилийн настай байжээ. Илүү залуугийнх нь өндөр бүтэн хагас метр орчим, хошууны урт нь 18 сантиметр байв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)