Өнөөдөр болох үйл явдал: “Эрүүдэн шүүлт ба Хүний эрх” хэлэлцүүлэг болно

09.00 цагт Хүний эрхийн дэд хорооноос “Эрүүдэн шүүлт ба Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны "А" танхимд зохион байгуулна.

- БСШУСЯ-ны уулзалтын танхимд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрдэмтэн судлаачидтай уулзана. 

-“Төсвийн тухай хууль, төрийн аудитын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны Б танхим болно. 

-ШӨХТГ-аас “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд “Шатахууны үнэ бүрдэлт ба чанар” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. 

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэнэ. 

10.00 цагт Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад тулгамдсан асуудлууд, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө шаардлага хүргүүлнэ.

-“Шилэн нам” Авлигын эсрэг түншлэл, “Транспэрэнси Интернэшнл-Монгол” байгууллагуудаас санаачлан Авлигатай тэмцэх газартай хамтран Европын холбооны дэмжлэгээр зохион байгуулж буй “Улстөрийн намын тухай хуулийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” хэлэлцүүлэг “Блю Скай” зочид буудлын “Кристал” танхимд болно.

13.00 цагт “Галдан бошигт -375” эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын их сургуулийн Номын санд болно.

13.30 цагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Германы элчин сайдтай Монгол-Германы Ашигт малтмалын технологийн сургуулийг өргөтгөх болон Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын менежментийг бэхжүүлэх, устах аюултай ургамал, амьтдын төрөл зүйлийг тогтворжуулах зэрэгт чиглэсэн 15 сая еврогийн төслийн гэрээг байгуулна. 

14.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV Конгрессыг Монгол Улсад зохион байгуулах хороо Төрийн ордны А танхимд хуралдана.Монголд анх удаа болж буй Конгресст бүсийн болон бусад тивийн 43 орноос 600 гаруй төлөөлөгч оролцоно. 

16.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах эрх, тэгш хамруулах боловсрол, түгээмэл загварыг сурталчлах “tRY MONGOLIA 2019” нөлөөллийн аяны хаалтын ажиллагаа Сүхбаатарын талбайд болно.

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)