Нийслэлийн авто замд гурван бүсчлэл тогтооно

Нийслэлд тулгамдаад буй олон асуудлуудын тэргүүн эгнээнд замын хөдөлгөөний түгжрэл ордог. Судалгаагаар Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгрөөдөг болохыг тогтоосон байна. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байна.

Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд авто машины зөв хэрэглээг хэвшүүлэх, авто зогсоолыг төлбөржүүлэх, менежментийг сайжруулах шаардлагатай байгаа юм.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өчигдөр хуралджээ. Хурлын эхэнд нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр түгжрэлийн үүсэх гол шалтгаан, түүнээс хэрхэн ангижрах зэрэг судалгаан дээр суурилсан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах бүсчлэлийн танилцуулга хийжээ.

“Нийслэлд байнгын хөдөлгөөнд оролцож байгаа авто машины тоо энэ чигээрээ өсөөд байвал 2025 он гэхэд тэг зогсолт хийнэ. Тиймээс бид ойрын гурван сарын хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авч, зоригтой шийдвэр гаргах шаардлагатай. Бид нийслэлийн авто замын хөдөлгөөн, авто замыг A, B, C гэсэн гурван бүсчлэлд хуваах, нийтийн тээврийн маршрутын зохион байгуулалтыг оновчтой болгох, явган хүн, унадаг дугуйн замыг бий болгох, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын системийн хоцрогдлийг арилгах зэрэг дөрвөн асуудал дээр ойрын хугацаанд дорвитой арга хэмжээ гаргах хэрэгтэй. Гурван бүсчлэлд хуваахаар замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарын хөдөлгөөнд оролцож байгаа нөхцөл байдал өөрчлөгдөнө. Бид эхний хоёр бүсэд авто зогсоолыг хангалттай шийдэж өгөхөөр тооцож байна. гэхдээ энэ зогсоолуудыг бүгдийг төлбөртэй болгоно” хэмээн С.Энхтөр дарга танилцуулгадаа онцлов.

Улаанбаатар хотын төвийн хэсэгт 50-60 машины зогсоолд 08:00-18:00 цагийн хооронд өдрийн турш тандалт хийхэд дунджаар 10 машины зогсоол дээр л сэлгэлт хийгддэг байна. Бусад зогсоол дээр ойр орчмын албан байгууллага, үйлчилгээний газруудын ажилчдын машин өдөржин зогсдог байна. Ажлын хэсгийн гишүүд тухайн асуудлуудыг хэлэлцэж, саналаа тусган дахин боловсруулахаар боллоо.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

  1. Энэ олон алдаатай гэрэл дохигоо цэгэцэлмээр юмаа тэрэн дээрэн зарим жолооч нар нь автомат юм шиг зогсон хөдлөн ямар ч тийм мэдрэмж бгүй

    0 0 Хариу бичих
  2. “Нийслэлд байнгын хөдөлгөөнд оролцож байгаа авто машины тоо энэ чигээрээ өсөөд байвал 2025 он гэхэд тэг зогсолт хийнэ." гэнэ үү. Хүн амын тоотой харьцуулж дүгнэлтээ хийх хэрэгтэй кукла улс төрчдөө. Машиныг хүн барьдаг. Хүний тооноос машины тоо давахгүй. Бас энэ нь эдийн засгийн чадавхтай холбоотой.

    0 0 Хариу бичих
  3. Зөв. Хангалттай зогсоолыг бий болгоод, бүгдийг төлбөртэй болгох хэрэгтэй. Зам дагуу зогсоолуудыг мөн адил. Бас зогсоолд тавих хугацааны хязгаартай байх хэрэгтэй. Гэхдээ ийм журам та нарын болон бусад төрийн автомашинуудад адилхан үйлчлэх ёстой. Өөрсдийгөө чөлөөлчвөө. Тэгвэл самраад хаяна шөө.

    1 0 Хариу бичих
  4. Oor gargalgaa alga uu yum l bol mongo salgah l yum yarih yum ene olon gerel dohio olon uulzvaraa tsegtselveed shuud shuluun yavuulah arga baij boldoggui yum Bolov uu gerel dohio ali 20 dugaar zuunii ehend garsan zuil odoo ter veiin mashinaas hed dahin hurdtai mashintai bolson shvv dee ali boloh hurdan yavuulah arga hemjee avch boldoggvi yum bolov uu

    0 0 Хариу бичих
  5. Barij baigaa barilgaa F1~F3 zogooltoi baridag barih heregtei

    1 0 Хариу бичих
  6. Тэгээд нийтийн тээврээ сайжруулаач.худлаа зогсоол төлбөртэй болгож бизнес хийх гээд.нүдэнд нь мөнгө салгахаас өөр гарц шийдэл харагддаггүй юм уу.0 зогсолтыг хүсээгүй бол метрогоо барьж эхэлбэл таарна.бүх л байгууллагын зогсоол төлбөртэй болж бна.хүний төлөө юу хийдийн зүгээр л мөнгө мөнгө мөнгө яаж олох уу .яаж хүмүүсийн зовлон дээр мөнгө олж хармаагаа түнтийлгэх вэ гэхээс өөр юм бодож байгаа юм уу зайлуул.ийм юмнуудыг толгой дээрээ залчихаад бидний байж байгаа царай.

    1 0 Хариу бичих
  7. Niitiin teevree saijruuul Autobusniii tseverlegeee tav tuhtai bolgoh toog nemegduuleh,autobusnaas garch bgaa utaaa gej aimaaar um hordsoor bhuuu

    0 0 Хариу бичих
  8. Нийтийн тээврээ хөжүүлчихвэл машин унамааргүй л байна. Бат-Үүлийн эхлүүлэсн метроны төслийг зогсоодог нь яаж байгаа юм бэ????

    0 0 Хариу бичих
  9. Бослого болох вий дээ

    0 0 Хариу бичих
  10. huviin ch bai toriin ch bai yamar ch baiguullagiin gadna zogsooluud ajilchdiin mashinaar n duurtsen uilchluulegchid n oroh yamar ch bolomjgui baina, orlogo olohiig husej baival zogsooloo sain zohitsuulah heregteishdee, KFC E-Mart-aas jishee avaach, manager uudaa

    0 0 Хариу бичих
  11. 2001 onoos umnuh mashinuudiig bugdiig n ustgald oruulah heregtei

    1 2 Хариу бичих
  12. хотын төвөөр түргэний, галын, цагдаагийн гэх мэт тусгай зориулалттайгаас бусад суудлын машиныг явуулдаггүй болгох хэрэгтэй

    0 3 Хариу бичих
  13. Машиныхаа зогсоолыг тблбөртэй болгохгүй бол ажилчид нь машинаа тавиад үйлчлүүлэх гэсэн хүмүүс зогсоол хайж түгжрэлд нэмэр болж бна

    1 0 Хариу бичих
    • Албан баигууллага нэгж бүр ниитиин эзэмшлиин талбаи болон урьдах газараа төмөр хашлагаар хажихсан баина шүү түүнииг чөлөөбөл түгжрэл саарна шүү дээ ажил хөөцөлдөхөд түр зогоод л явна шүү дээ ажил хариуцагч нар амраар нь хаана бооно торгоно л гээд сууж баина шүү дээ ...!!!!!!!!!!!

      0 0