Өнөөдөр Эрүүдэн шүүхийн хохирогчдод туслах олон улсын өдөр

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн зургадугаар сарын 26-ны өдрийг Эрүүдэн шүүхийн хохирогчдод туслах олон улсын өдөр болгосон.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1984 оны арванхоёрдугаар сарын 10-нд баталж, 1987 оны зургаадугаар сарын 26-нд хүчин төгөлдөр болсон Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенцоор оролцогч улсуудад эрүү шүүлтэй тэмцэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүү шүүлтэд өртсөний улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байдаг. Монгол Улс Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц-д 2000 оны арваннэгдүгээр сарын 2-нд нэгдэн орсноос хойш 19 жил болжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. эрүүдэн шүүх худлаа гүтгэж бие биенээс доромжлох хэрээс хэтэрч байгаа учир конвенцод нэгдсэн ч үр дүн алга байгааг юу гэж ойлгох вэ

    0 0 Хариу бичих