ОХУ, АНУ, Израиль Сирид энхийг тогтоох асуудлаар зөвшилцөлд хүрлээ

Сири улсад ашиг сонирхлоо илэрхийлэгч гурван улс ОХУ, АНУ, Израиль тус улсын нутаг дэвсгэр дээр үргэлжилж буй дайныг зогсоож, энх тайван байдал тогтоох асуудлаар харилцан зөвшилцөлд хүрчээ. ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев ингэж мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжиллаа.

“Бидний харилцаа хамтын ажиллагааны үр дүнд Сири яг ямар болж өөрчлөгдөх тал дээр би Израилийн Ерөнхий сайд Бениамин Нетаньяхутай 100 хувь санал нэгдэж байгаа. Сирид энхтайван, аюулгүй байдал бий болох ёстой гэж. Үүн дээр нэмээд Сири улсын зүй ёсны ашиг сонирхол, тусгаар тогтнолыг баталгаажуулах ёстой гэж би үзэж байна” гэж Н.Патрушев хэлсэн байна.  

Тэрээр мөн “Лалын улс” бүлэглэлийн хүч, нөлөө АНУ-ын ачаар Сирид ч, Иракт үлэмж буурсныг онцлон тэмдэглэжээ.  

Сирийн асуудлаар АНУ, ОХУ-тай байр сууриа нэгтгэсэн ч Израиль улс Сирийн асуудалд хөндлөнгөөс оролцож буй Ираны үйлдлийг хязгаарлах талаар ажилласан хэвээр байх болно гэсэн байр суурийг тус улсын Ерөнхий сайд Бениамин Нетаньяху илэрхийлжээ.

Сирид иргэний дайн 2011 онд эхэлж, одоог хүртэл үргэлжилж байгаа юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)