Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж байна

Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаа хийж байна. Дунд суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хууль зүйн их, дээд сургууль төгссөн хүн хоёр жил мэргэжлээрээ ажилласан тохиолдолд хуульчийн сонгон шалгаруулалтад орж хуульчийн гэрчилгээ авах, улмаар хуульч, шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах боломжийг дээрх хуульд тодорхой тооны этгээдэд олгохоор хуульд заасан. Энэ нь тэдгээртэй адилтган үзэж болох ажил, албан тушаал эрхэлж буй бусад иргэдийг ялгаварлан гадуурхаж, тэгш бус байдал үүсгэж байна гэж үзэн Э.Мөнхдаваа тэргүүтэй нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Учрал гишүүн, мэдээлэл гаргагч иргэн Э.Мөнхдаваа нар оролцож байна


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)