Иргэдийг хүнсний ногоо тариалах түр ажлын байраар хангажээ

Хүнсний ногоо тариалах арга хэмжээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар төвийн зургаан дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа аж.  Уг арга хэмжээнд  нийслэлийн зургаан дүүргийн 780 иргэнийг хамруулан түр ажлын байраар ханган ажиллуулж байгаа юм байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, архины хамаарал бүхий тусгай төвийн төрийн бус байгууллагууд, хөдөлмөрлөх насны тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулж, түр ажлын байраар хангажээ. Арга хэмжээний хүрээнд тавдугаар сарын 10-аас эхлэн хөрс боловсруулалт хийж нийт 52 га газар  хагалж, борнойдон  тариалалтад бэлтгэж 32 га газарт төмс, сонгино 10 га, шар манжин 5 га, лууван, 5 га-д зэрэг ил талбайн тариалалт, өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү зэргийг 52 хүлэмжид  тариалалт хийн ажиллаж байгаа гэнэ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)