Давосын зуны чуулга уулзалт ирэх даваа гаригт эхэлнэ

Давосын дэлхийн эдийн засгийн зуны XIII чуулга уулзалт ирэх долдугаар сарын 1-нээс 2-ны өдрүүдэд БНХАУ-ын Далянь хотод болно. Давосын чуулга уулзалтын дарга Клаус Шваб, чуулганд оролцох гадаадын удирдагчидтай уулзаж, аж үйлдвэр худалдаа, банк санхүү, зөвлөхүүд, хэвлэл мэдээллийнхэнтэй ярилцах юм байна.

Энэ удаагийн чуулга уулзалт "Манлайлалын хүчин 4.0: Даяаршлын шинэ эринд амжилтад хүрэх зам" уриан дор болох ажээ. Чуулга уулзалтад 100 гаруй улс орны улстөрчид, бизнесмэн, эрдэм шинжилгээний болон хэвлэл мэдээллийнхэн гээд нийт 1900 гаруй төлөөлөгчид оролцох юм. Энэ жилийн "зуны Давос" шинэ эриний удирдлагчдыг бэлтгэхэд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд дэлхийн байгаль орчны тулгамдсан асуудлууд, бүс нутгийн өрсөлдөөн, эдийн засгийн ялгаа, технологийн саад тотгорыг даван туулах стратегийн шинэ загваруудыг улс орнуудын удирдагчид, манлайлагчдад танилцуулахаар төлөвлөжээ.

"Бид даяаршлын шинэ шатанд явж байгаа бөгөөд үүнийг Globalization 4.0 гэж нэрлэж болно. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал дэлхийн хамтын ажиллагааны дараагийн үе шатыг бүрдүүлж байна. Бид ирээдүйд хүн төвтэй, бүх талаараа тогтвортой хөгжлийг хангах шийдлийг эрэлхийлэх болно" гэж Дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Клаус Шваб онцолсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)