“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 135 айлын орон сууц ашиглалтад орлоо

Монгол улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо баригдсан 135 айлын орон сууц ашиглалтад оржээ.

 “Шинэ Мөрөн” хорооллын эхний 135 айлын орон сууцыг иргэдэд хоёр жилийн хугацаатай түрээслэх бөгөөд одоогийн байдлаар 350 гаруй иргэн тус байранд орох хүсэлтээ ирүүлсэн аж. Иргэдийг өндөр настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагч гэсэн квотоор оролцуулан сугалаа явуулж нээлттэйгээр тодруулах гэнэ. Аймгийн хэмжээнд 2020 он гэхэд 1000 айлыг орон сууцжуулахаар зорьж байгааг салбарын сайд мэдэгдсэн.

Дашрамд дурдахад, “Түрээсийн орон сууц” хөтөлбөр 2015-2021 онд хэрэгжих бөгөөд нийслэлд 16 мянган айл, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны санг төр, орон нутаг, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрдүүлнэ. Одоогийн байдлаар 1510 айлын түрээсийн орон сууц бий бөгөөд энэ жил 1542 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)