27 минут "үхсэн" эмэгтэй харсан зүйлээ ярьжээ

АНУ-ын Аризона мужийн Финикс хотын оршин суугч эмэгтэй клиник үхлээс эргэн амьдарчээ. Тэрээр 27 минут “үхсэн” бөгөөд энэ хооронд үзсэн харсан зүйлсээ “The Mirror” сонинд өгүүлсэн байна.  

Тина Хейнес 2018 оны хоёрдугаар сард зүрхний шигдээс болжээ. Нөхөр Брайан нь хиймэл амьсгал хийсэн ч зүрхний цохилт нь бүрэн зогссон аж. Тэрээр түргэн дуудсан бөгөөд ирсэн эмч нар эмнэлэг рүү авч явах замдаа зүрхний үйл ажиллагааг сэргээх арга хэмжээг тасралтгүй авсан байна. Улмаар эмнэлэгт ирээд үргэлжлүүлэн эмчилсний дүнд эмэгтэйн зүрхний ажиллагаа сэргэж, амь оржээ. Тухайн үед байсан эмч нарын хэлснээр, тэрээр 27 минутын турш үхлийн байдалтай байсан гэнэ.  

Тэрээр клиник үхэлд байхдаа маш тод, бодитой орчинд байсан гэж ярьсан бөгөөд тэнд бүх зүйл тодорхой, тод томруунаас гадна маш хурц гэрэлтэй байсан тухай хүүрнэжээ. Сэргэснийхээ дараа тэрээр эмчээс тэмдэглэлийн дэвтэр, бал өгөхийг хүсч, өгсний дараа дэвтэр дээр “Энэ үнэн” гэж бичсэн гэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. gerel l harsiim bz dee

    0 0 Хариу бичих