Сэтгэцэд нөлөөт бодис хилээр оруулсан хэргийг шийдвэрлэжээ

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн Н, М нарын 4 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн байна. 

Н, М нар нь 2017 онд БНХАУ-аас “мөс” гэх нэршилтэй 3,47 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авч, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдсон байна. Тэдэнд шүүхээс Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1-4 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 4грамм нь 4 жилтэй юм байна 70кг нь ямар ялтай байдаг юм бол

    0 0 Хариу бичих