З.Энхболд: “Эрдэнэт”-ийн 49 хувийг УИХ-д мэдэгдэхгүйгээр авсан буруутай үйлдэлдээ намайг хань татаж байна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр АТГ-т гэрчээр мэдүүлэг өгсөн тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрээр “АТГ-т ирж гэрчийн мэдүүлэг өгөөд гарч явна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахдаа тухайн үеийн УИХ-ын дарга намайг мэдэж байсан гэж мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр авсан буруутай үйл ажиллагаанд намайг хань татаж байгаа юм байна. Ийм юм байхгүй гэдгийг албан ёсоор хуулийн дагуу хэллээ. УИХ-д мэдэгдэхгүйгээр авсан нь буруу гэсэн гурван жилийн өмнөх байр суурь хэвээрээ байгаа. Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Сайханбилэг болохоос биш Энхболд биш. “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголдоо ирэх нь зөв. Үүнийг улс нь авах уу, хулийн компани нь авах уу гэдэг шийдвэрийг УИХ тухай үедээ гаргах ёстой байсан юм. Одоогийн УИХ улсдаа авъя гэж шийдсэн. Ямар ч мөнгөтэй компани юу ч худалдан авч болно. Гэхдээ бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Монгол Улсын эдлэх ёстой давуу эрхийг тухайн үед Ч.Сайханбилэг дур мэдэж эдлүүлээгүй гэдгээрээ буруудаж байгаа юм. Зарсан ОХУ-ын талыг буруутгах аргагүй. Мөн худалдаж авсан хувийн компани нь худалдан авсан эх үүсвэрээ хуулийн дагуу бүрдүүлсэн бол буруутгах аргагүй. Энэ хэргийн учрыг олох гээд хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байгаа юм байна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Одоо ч борвиныхоо баасыг арилгаагүй памперстай жаалууд төрөөр тоглоод сууж байна.

    0 0 Хариу бичих
  2. сайханбилэг мэтийн сахалтай хүүхдүүдээр л дахиж битгий ерөнхий сайд тавиарай даа, бурхан минь гэж

    1 0 Хариу бичих