Дээд шүүх Монгол шинэчлэлт намыг бүртгэжээ

Улсын дээд шүүх Н.Жамсран нарын иргэдийн Монгол шинэчлэлт намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг өнөөдөр хэлэлцжээ. Улмаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж үзэн  уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр Монгол шинэчлэлт нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ.

Монгол шинэчлэлт нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 33 дахь нам болж байна.

1. Монгол ардын нам
2. Ардчилсан нам
3. Монголын ногоон нам
4. Иргэний зориг ногоон нам
5. Монголын уламжлалын нэгдсэн нам
6. Монгол либерал ардчилсан нам
7. Эх Орон нам
8. Монголын либерал нам
9. Бүгд найрамдах нам
10. Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам
11. Монголын социал демократ нам
12. Ард түмний нам
13. Монгол үндэсний ардчилсан нам
14. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
15. Иргэний хөдөлгөөний нам
16. Хөгжлийн хөтөлбөрийн нам
17. Монголын ардчилсан хөдөлгөөний нам
18. Монгол ардын хувьсгалт нам
19. Хамуг Монголын хөдөлмөрийн нам
20. Хөдөлмөрийн үндэсний нам
21. Эх орончдын нэгдсэн нам
22. Монгол консерватив нам
23. Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам
24. Ард түмнээ хайрлая нам
25. Монголын хүний төлөө нам
26. Үнэн ба зөв нам
27. Зон олны нам
28. Дэлхийн монголчууд нам
29. Ард түмний олонхийн засаглал нам
30. Их эв нам
31. Гэр хороолол хөгжлийн нам
32. Миний Монгол нам

33. Монгол шинэчлэлт нам


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Галзуу хүмүүс

    0 0 Хариу бичих