“И март”-аас шаардлага хангаагүй 83.4 тонн барааг устгажээ

“И март”  дэлгүүрт гал гарсанаас болж шаардлага хангахгүй болсон 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгасан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн I хороонд байрлах "Скай хайпер маркет" ХХК-ийн "Чингис" “И март” салбарт гал гарсантай холбогдуулан НМХГ-ын 28 улсын байцаагчид хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаанд гаргаж болох эсэхэд хяналт шалгалт явуулжээ. Тус шалгалтын үеэр хөө тортог болсон, хайлсан, сав баглаа боодол гэмтсэн зэрэг шаардлага хангахгүй 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулсан байна.  Ангилан ялгасан хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнээс 139 дээж авч НМХГ-ын төв лабораторит шинжилгээнд хамруулжээ. Лабораторийн шинжилгээний хариу гарсаны дараа худалдаанд гаргах эсэхийг шийдвэрлэх гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ajilaa hiij bga gadnii hurungu oruulagch nariig twan ajil hiilgeh bolomjiin burduulj uguh ni zuv gej bodoj bn. Medeej huuli togtoomjiin hureend ajilaasai mun busad suljee delguuruud ymar bdag ym bol? tuluvluguut shalgaltiig neelttei medeelel hiij ugnu. buh salbart gadniig haasan havchisan handalganaasaa salmaar sanagdaj bn. Ene bol minii setgegdel bayarlalaa

    0 0 Хариу бичих