Ж.Буффон "Ювентус"-т эргэж очно

-Тэрээр В.Шчесныйгийн сэлгээний хаалгач болохыг зөвшөөрчээ-

ПСЖ багийн хаалгач асан Ж.Буффон “Ювентус”-т эргэж очиход ойрхон иржээ. 41 настай тэрээр хуучин багтайгаа хэлэлцээр хийж байгаа бөгөөд үндсэн хаалгач Войцех Шчесныйгийн сэлгээнд суухыг зөвшөөрсөн гэнэ. В.Шесныйгийн сэлгээгэр тоглож байсан Маттиа Перин энэ зун багаа орхих юм байна.

2018 оны зун чөлөөт агентын хувиар ПСЖ-д очихоосоо өмнө тэрээр “Ювентус”-т 17 жил тоглосон юм. Өнгөрсөн улиралд ПСЖ-д 17 тоглолтод оролцож, Францын аварга болсон билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)