Хамаатан нь Скрипалийг хордсон болж жүжиглэсэн гэв

Их Британид амьдарч байх үедээ хордсон Сергей Скрипалийн хамаатан Виктория гэгч эмэгтэй хэвлэлд ханджээ.

Тэрээр Солсберид болсон хэрэг явдал зохион байгуулалттай жүжиг байсан гээд С.Скрипаль болон охин Юлия нар нь Британийн эрх баригчидтай хуйвалдан сайн дураараа уг жүжигт оролцсон гэсэн байна. Түүнийхээ төлөө шан харамж авсан байж болохыг ч тэрээр үгүйсгээгүй аж.

Энэ хэрэгт оролцсоноосоо хойш тэд хаана байгаа нь одоог хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд хамаатан садантайгаа нэг ч удаа xолбоо бариагүй ажээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ugaasaa l eh ornoosoo urvasan buzar etgeedyyd yu ch hiine dee

    2 0 Хариу бичих