Нефть боловсруулах үйлдвэрийн дамжуулах хоолойн төсөлд Энэтхэг, Хятад, Герман, Итали хөрөнгө оруулах санал гаргажээ

Манай улс газрын тос олборлон борлуулдаг ч шатахууны хэрэглээгээ импортоор хангадаг. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд энэ онд  нийт 8.15 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлон, экспортод гаргана. Ингэснээр  газрын тосны орлогоос Улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Тэгвэл энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 3.01 сая баррель буюу 408.091 тонн газрын тос олборлож, 2.84 сая баррель буюу 385,746 тонн газрын тос экспортолсон. Мөн энэ хэмжээгээр импортод шатахуун жин дардаг. Иймийн улмаас шатахууны жижиглэнгийн үнэ дэлхийн зах зээлтэй холбогдож үргэлж, хэлбэлздэг. Ингэхдээ үнийн график дээшээ чиглэдэг. Энэ нь улсын хэмжээнд инфляцын түвшин нэмэгдэхэд шатахуун толгой цохиж буйгаас тодорхой харагддаг. Шатахууны үнээ иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч нэмэгддэг. Асуудлын гол нь Монгол Улс газрын тосоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгож чаддаггүйд бий. Боловсруулах үйлдвэрийн тухайд сүүлийн 30 жил ярьж, хэд хэдэн удаа шаваа тавьсан ч өнөөдөр болтол нефт нэрж чадаагүй л байгаа.

Энэ Засгийн газар ч Нефть боловсруулах үйлдвэрийн шавыг тавиад жил гаруй хугацааны нүүр үзэж байна. Гэвч тухайн үйлдвэрийг ТЭЗҮ-гүй гэдэг үндэслэлээр нийгэмд үгүйсгээд буй. Тухайлбал, эдийн засагч Н.Дашзэгвэ “ТЭЗҮ гараагүй байхад үйлдвэр барина гэдэг буруу. ТЭЗҮ-гээ олон хувилбартай гаргаад, эрсдэлээ тооцож, үйлдвэр барих ёстой. Хэдэн жилийн өмнө замын хөдөлгөөнийг бууруулна гээд “Rail bus” нэвтрүүлсэн. Гэтэл үр дүнгээ өгөлгүй мөнгө үрсэн хэрэг болоо биздээ. Түүнтэй ижилхэн ТЭЗҮ гараагүй байхад энэ үйлдвэрийг барина гэдэг үнэхээр санаанд багтахгүй байна. Яагаад ч ийм юм байж болохгүй. Манай улсын хүчин чадал их бага” гэсэн юм.

Үүнээс гадна дамжуулах хоолойн төсөл нь хэзээ ч боломжгүй шүүмжлэл ч нийгэмд өрнөсөн. Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр  “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл гэхэд бид дамжуулах хоолойныхоо мөнгийг шийдээгүй. Ингээд хугацаа алдаад л явж байна” гэсэн.  Тэгвэл энэ тухай салбарын сайд  “Энэхүү үйлдвэр нь Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө авч ирнэ. Одоогоор үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Энэтхэгийн хөрөнгө оруулалтаар бий болох үйлдвэр. Аравдугаар сараас үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө суурилуулж эхэлнэ. Дамжуулах хоолой татах ажил удахгүй эхэлнэ. Энэ төсөлд гурван компани саналаа өгсөн. Энэтхэг улсын нэг компани. Нөгөө нь Германы Засгийн газраас 400 сая ам.долларын хөрөнгө оруулахад бэлэн. Тэгээд бариад, ашиглаад, шилжүүлье гэдгээ илэрхийлсэн. Мөн БНХАУ-ын компани түлхүүр хүлээлцэх нөхцөлөөр хамтран ажиллъя гэдгээ ч хэлсэн. Энэтхэгт үйл ажиллагаа явуулдаг Италийн томоохон компани бас оролцох саналаа илгээсэн. Энэ төсөл одоо бидитойгоор явж эхэлнэ. Бид аман ярианаас илүү бодитойгоор ажиллаж байгаа. Нэфт нэрэх үйлдвэрийн том реакторууд бий. Үүнийг бид зөөхөд үлэмж хэмжээний том төхөөрөмж хэрэг болох учраас бид түүнийг угсрах үйлдвэр хүртэл дотооддоо барихаар төлөвлөсөн. 550 айлын орон сууц барихаар хөрөнгө шийдэгдсэн. Төмөр замаас төсөвлөсөн зардлаас 40 тэрбум төгрөгийг манай Монгол ажилчид хэмнэсэн. Үүн дээр 10 тэрбумыг нэмээд 550 айлын орон сууц барих юм” гэлээ.

Тус үйлдвэрийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд наадмаас өмнө Улсын комисст хүлээлгэн өгөхөөр болжээ. Түүний хэлснээр бол Нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил бүрэн дууссан байна.  

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Нефть олборлодог улс байж сүүлийн 30 жил гаднаас импортолж, нефтийн үйлдвэр барих санаа,шав тавих ёслолоос цаашгүй явж ирсэн нь маш том гутамшиг мөн үү?!Маш их хугацаа мөнгө 2 алдаж ирсэн. Гэхдээ одоо ч оройтойгүй байна.

    0 0 Хариу бичих
  2. Gishuun toirgiinhoo tog tsahilgaangui orhiig togtoi bolgomoor baina hui doloo hudgiin davaanii zorlogt tog tataj ogohiig husej ulamjilj baina

    0 0 Хариу бичих
  3. Хятадгүйгээр бараг боломжгүй 1990 хойш хятад япон маш их тусламж үзүүлсэн өөрсдөө бид хэн билээ зүгээр бадар бариад явсан нь дээр хэр чадлаа мэдэж ярь

    0 0 Хариу бичих
  4. Хятадын түлхүүр хүлээлцэх гэдэг л сонин

    0 0 Хариу бичих
  5. Үйлдвэрийг Дорнодод барих байсан, энэ үйлдвэр бол бүтэхгүй л дээ...

    0 0 Хариу бичих
  6. Баригдсан хойно нь л итгэхээс. Одоо хий хоосон юманд баярлаж гүйгээд ч яахав, ямар хүүхэд биш

    0 0 Хариу бичих
  7. Ter deer angry darsan baagii bol hujaa baagiigiin tojig shahuulsan hujaagiin dewsger yanhanii ur

    0 0 Хариу бичих
  8. 1,2 баррелюйг олзворлож байгаа гэчихжээ, олзворлуулж байгаа гээч!

    0 0 Хариу бичих
  9. Хятадгүйгээр шийдээрэй

    2 0 Хариу бичих
  10. Хятадууд л хэрэггүй шүү

    0 0 Хариу бичих
  11. энэ засгийн газар их сайн ажиллаж байнадаа олон жил яригдсан цэвэрлэх байгууламж нефтийн үйлдвэр баригдаж байна том төсөлүүдээ их сайн анхаарч хөдөлгөж байна

    1 1 Хариу бичих
  12. Сайн байна. Гаднаас бензин түлш оруулж дамалдаг нөхдүүд боож үхэхнээ

    3 0 Хариу бичих