АНУ-ын Элчин сайд Данзанравжаагийн музейд зочилжээ

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майк Клечески Дорноговь аймгийн төв Сайншанд хот дахь Говийн ноён хутагт Данзанравжаагийн музейд зочилжээ. Тэрээр энэ тухайгаа "Данзанравжаагийн музейн захирал З.Алтангэрэл миний Дорноговь аймагт уулзсан хамгийн сонирхолтой хүмүүсийн нэг. Би түүнээс Говийн тавдугаар ноён хутагт Д.Данзанравжаагийн үнэлж баршгүй уран бүтээлүүдийг хамгаалж, өвлүүлэн үлдээх уламжлалын тухай олж мэдсэн. Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ Элчин сайдын өвийг хамгаалах сангаараа дамжуулан тус музейг дэмжиж ажиллахдаа баяртай байдаг" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

XIX зууны үеийн Монголын их соён соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг Монголд үндэслэн байгуулагч, жүжгийн зохиолч найруулагч, Буддийн шашны нууц тарнийн их мастер, Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн музей 1991 онд Сайншандад байгуулагджээ. Эдүгээ тус музейн үзмэрт буй ноён хутагт Данзанравжаагийн өв бол тахилч хэмээгдэх олон хүний амьдрал, хөлс хүч, мэдлэг оюунаа зориулсан уйгагүй зүтгэлийн хүчээр бэрх хэцүү цаг үеийг туулан 147 жил хадгалагдаж байгаа Монголын түүх соёлын дурсгалын хосгүй үнэт цогц өв юм.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)