Дорнодын Баяндунгаас 2000 жилийн өмнөх хүдэр хайлуулах зуух олжээ

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Зүүн үлийн адаг гэдэг газарт буй эртний дурсгалд археологийн малтлага судалгааг хийж төмрийн хүдэр хайлуулах зуух илрүүлжээ. Уг зуухны хажууд зуухыг нурааж хаягдал хийсэн дагуул нүхтэй бөгөөд энэхүү нүх зуух хоёрыг газрын доогуур нарийн нүхэн хонгилоор холбосон байна. Ийм төрлийн төмрийн хүдэр хайлуулах зуух нь Хүннүгийн үед холбогдох ба МЭӨ II-I зуунд хамаарах ажээ. 

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт археологийн судалгааны багийнхан Шалз уулын шороон хэрэм хэмээх дурсгалыг илрүүлэн малтлага хийж буй аж. Малтлагаар шороон хэрэмний дотор байх төв барилгын тууринд судалгааг хийж байгаа аж. Энэхүү барилгын суурь тавцанг шатаасан тоосгоор өрж хийсэн ажээ. Мөн олон тооны барилгын нөмрөг, тосгуур, нүүр ваар олдож байгаа гэнэ. Тус барилга нь зүүн тийш харсан хаалгатай бөгөөд тоосгоор өрж хийсэн шатны хэсэг олджээ. Түүний эсрэг талд баруун талд байх барилгатай холбогдох налуулан өрсөн тоосгон өрлөг зам гарсан бөгөөд барилгын суурь тавцангийн хэмжээ, хэлбэр зэргийг тодорхойлох судалгаа үргэлжилж байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. монголчууд 2000 жилээр хойш ухарчээ.манайхан залхуу болсон

    0 0 Хариу бичих
  2. Одоо юу гэж ийм юм.хийхэв дээ бүгд лам ламын.үр сад гэж бахархадаг болсон тэгээд ч сүм барихаас модон тэрэг ч шашинд хамаг юмаа өргөж өндийхгүй гэж залбирч газар мөргөдөг болсон

    0 0 Хариу бичих
  3. 2000 ziliin omnohoos odoo shal dorddson baina sh dee. odoo bol yu ch hiiz chadahgui

    5 0 Хариу бичих
  4. Бахархалтай сайхан олдвор олджээ. Тоосго, байгууламж зэрэг нь нарийн байгууламж байсан шинжтэй. За тэгээд манай зарим нэг мэргэжлийн хүмүүс доллар хараад Түрэгийн үе, туркэд хамаатай энэ тэр болоод явчихав. Хэдэн эрдэмтэдээ зарим зүйлд бодлогоор амыг нь татаж байхгүй бол болохгүй шүү.

    10 0 Хариу бичих
    • Эртний Түрэг аймгийг Туркуудтэй хольж хутгасан, өвөг дээдсийнхээ нутагт тавтай морил гэж тал засан Туркуудыг хаданд гаргасан ерөнхий сайд Алтанхуягаас болж Туркууд "даам" гараад монгол нутгийн өнгөтэй өөдтэйг өмчлөх гээд байх болсон.

      0 0
  5. Хүдэр хайлуулах үйлдвэр бариж чадахгүй байгаа улс наадаа зүйлээ сэргээгэд лоом болтугай хийгээдэх ч.

    11 1 Хариу бичих
  6. Дээр үед хайлуулаад сэлэм нтр гээд өөрсдөдөө хэрэгтэй зүйлээ хийгээд л бүтээчихдэг байж гэтэл харамсалтай нь өнөө үед одоо ч хийж чадахаа больж дээ! өвөг дээдсийн үлдээсэн энэ ховор нандин сайхан дурсгалаас жишээ аваад хэдэн ширхэг үйлдвэр болгочихвол аштай юу? даа! уул нь Монгол хүн хийж бүтээе гэвэл чадна даа!

    5 0 Хариу бичих
  7. ямар гоё, сайхан, сонин мэдээлэл вэ? очиж үзэж юмсан...

    4 0 Хариу бичих
  8. за тэгээд туркуудэд олдвороо явуулна цаадул нь туркийн олдвор гээд элиирнэ дээ

    6 0 Хариу бичих
  9. ЖУУЛЧИДАД ҮЗҮҮЛЖ ХЭДЭН ТӨГРӨГ ОЛДОГ БОЛМООР ЮМ ДАА ИЙМЭРХҮҮ ХОВРИЙН ДЭЭР ҮЕИЙН ДУРСГАЛТ ЗҮЙЛСЭЭРЭЭ ГАДААДЫНХАН ЧИНЬ МАШ ИХ ХӨРӨНГӨ БОСГОДОГ ЖИШЭЭ БАЙГАА ШҮҮ ДЭЭ УУЛ УУРХАЙГААСАА АРД ТҮМЭНДЭЭ ХҮРТЭЭЖ ЧАДАХАА БОЛЬСОН ХҮМҮҮС

    8 1 Хариу бичих
    • энийг үзэх гээд ирж байдаг жуулчин ч гэж юу байхав. битгий ийм маанаг бай л даа

      0 0