Энэ өдөр түүхэнд: Олон улсын загас агнуурын өдөр

Оны 178  дэх өдөр, шинэ он хүртэл  187 хоног үлдлээ.

Өнөөдрийн тэмдэглэлт өдөр

Олон улсын загас агнуурын өдөр

Ром хотноо 1984 онд болсон Загас агнуурын хөгжил ба зохицуулалтын олон улсын бага хурлаас гаргасан шийдвэрийн дагуу уг баярыг 1985 оноос хойш тэмдэглэж иржээ. 

Сонирхолтой түүх

Өвлийн ордны төсөл батлагдав 

I Петр хааны үеэс л өвлийн ордныг  үүсгэн босгож эхэлжээ.Хамгийн анхын өвлийн байшинг I Петрт зориулан Нева мөрний эрэгт босгосон ба тэр нь өндөр довжоотой, хоёр давхар, вааран дээвэртэй байшин байлаа.1719-1721 онуудад уран барилгач Георг Матторнови I Петрын шинэ ордонг босгожээ.Хатан хаан  Анна Иоанновна өвлийн ордныг хэтэрхий жижигхэн гээд уран барилгач  Франческо Бартоломео Растреллид шинэ ордон босгох үүрэг өгчээ. Түүнийг барихын тулд Нева мөрний эрэг дэх гүнтнүүд Апраксин, Рагузинский,Чернышев нарын мөн Тэнгисийн академийн байшингуудыг худалдан авсан байна.Тэднийг буулгаад байранд нь 1735 шинэ Өвлийн ордныг босгожээ. Хуучин ордны оронд XVIII зууны сүүлчээр Эрмитажийн театр байгуулсан байна.

Хатан хаан Елизавета Петровна мөн л өөрийн хүслийн ордноо бариулахаар шийдэж уран барилгач Растреллид даалгав.Тэр жилийн энэ өдөр Оросын хатан хаан Елизавета Петровна итали уран барилгач Расстреллийн бүтээсэн Өвлийн ордны зураг төслийг баталжээ. Ордон нь дөрвөн өнцөгт битүүгээс бүрэлдсэн бароккогийн стилиээр баригдсан юм. 1755 оны тавдугаар сарын 7-нд  ордонг босгож эхэлсэн ба 4000 мянга гаруй ажилчин жилийн дөрвөн улиралд ажиллаж байлаа. 

Сонирхолтой баримтууд

  • Ордны урт нь 210 метр, өргөн нь 175 метр, өндөр нь 22метр. Нийт талбай нь60 мянганквадрат метр, 1000 танхим, 117 янз бүрийн шаттай.
  • Ордонд хоёр сүм, театр, музей, номын сан, цэцэрлэг, тамгын газар, эмийн сантай байлаа. 
  • Хатан хаан IIЕкатерина  захирч байхад ордонд өвлийн цэцэрлэг байгуулан хойд нутгийн болон өмнөд нутгийн ургамлуудыг тарьсан байна. I Николайхааны үед 1812 оны галерейг үндэслэн эх орны дайнд оролцсон дайчдын 332  хөргийг зуруулан тавьжээ. Уран барилгач Огюст Монферран ордонд Петровын болон фельдмаршлуудын танхимыг нэмэн бариулсан байна.
  • 1862 онд лааны оронд хийн гэрэлдүүлэг, 1880-аад онуудад усны шугам, 1884-1885 онуудад цахилгаан гэрэлтүүлэг зэргийг тавив. 
  • Дэлхийннэгдүгээр дайн үеэр цэргийн эмнэлэг,хоёрдугаар дайны үеэр тураалд орсон соёл, урлаг, шинжлэх ухааны зүтгэлтнүүдийг байрлуулж байлаа.

Өнөөдөр түүхэнд

1615- Цайг анх удаа баруунд импортлов.

1696- I Петр Орост генералиссимус цол бий болгон Азовын аян дайных нь төлөө бояр Алексей Семенович Шеинд олгожээ. 

1771- Орос Крымыг байлдан дагуулж дууслаа.

1865- Льюис Кэрролын "Алиса гайхамшгийн оронд” зохиол Их Британид хэвлэгджээ. 

1929- Нью-Йоркийн Беллын лабораторид  бүрэн хэмжээний өнгөт зураглал дамжуулах системийг үзүүлсэн байна..

1937- Берлинд болсон цуглаан дээр протестантлам Мартин Нимеллер  өөрийн алдартай мөргөлөө уншин Адольф Гитлерт захирагдахгүй байхыг уриалжээ. Хэд хоногийн дараа түүнийг баривчилж дараа нь хорих лагерьт хоригдсон ч амьд үлдсэн байна. Дайны дараа  тэр дайны эсрэг тэмцэгчдийн лидерүүдийн нэг болжээ. 

1940- Баталгаатай болсон мэдээгээр, Иллинойс мужийн Олтон хотод 1918 онд төрсөн Роберт Першинг Уждлоухамгийн өндөр эрэгтэй хүн байжээ.1940 оны зургаадугаар сарын 27-нд түүний өдрийг хэмжихэд тэр 2,72 м өндөртэй, гарын алдлалт нь  2,88 мбайв. Тэр насанд хүрсэн (21) өдрөө 222,7 кгжинтэй байжээ.

1967- Энфилд (Англи) хотод дэлхийн анхны бэлэн мөнгөний аппарат  тавигджээ.

1976- "Эйр Франс" компанийн зорчигч тээврийн онгоцыг Палестины террористууд барьцаалан Угандын Энтеббе хотод буулгасан байна. Барьцаанд 12 орны 105 зорчигч оржээ. Израильд баривчлагдсан 53 палестинчуудаар барьцааны хүмүүсийг солих шаардлага  тэд тавьжээ. Израилиас Уганда хүртэл 400 гаруй км.  Израилийн өнөөгийн  Ерөнхий сайдын ах Нетеньяхугийн  удирдсан тусгай ангийнхан долоодугаар сарын 3-ны шөнө тусгай ажиллагаа явуулан  минут хагсын дотор террористуудыг  Угандын хамгаалагч нарынх нь хамт устган  барьцааны хүмүүсийн хамт Израильд нисэн очив. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)