Говь-Алтай аймгийн "Алтай" нисэх буудал шөнийн цагаар нислэг хүлээн авах боломжтой болжээ

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь "Алтай" нисэх буудлын аэродром шөнийн гэрэлт системээ бүрэн ашиглалтад оруулжээ. Ингэснээр агаарын хөлгийг цаг агаарын хүнд нөхцөлд болон шөнийн цагаар хүлээн авах боломжтой болсон байна. Өчигдөр үдэш тус нисэх буудалд "Аэро Монголиа" ХХК-ийн "Embraer 145" агаарын хөлөг буужээ.

Говь-Алтай аймаг нь газар нутгийн байршлын хувьд далайн түвшнээс дээш өндөрлөг газарт оршдог онцлогоосоо шалтгаалан, ялангуяа зуны улиралд өдрийн цагаар нислэг үйлдэхэд суудлын хязгаарлалт тогтоох шаардлага тулгардаг байна. Харин шөнийн цагаар нислэг үйлддэг болсноор зорчигчдын тоог нэмэгдүүлэх боломжтой болжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)